СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс айж нисэх буудалд гурван сар амьдарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Лос Анжелес дахь гэртээ буцахыг хүссэн ч коронавирусийн халдвар авахаас эмээж Чикагогийн олон улсын нисэх буудлын аюулгүй хэсэгт гурван сарын турш амьдарсан иргэнийг олжээ.

36 настай Адитья Сингхийг өнгөрсөн амралтын өдрүүдэд олж баривчлан саатуулсан бөгөөд нисэх буудлын хориотой бүсийн хил, дүрэм зөрчсбн хэрэгт буруутгасан бөгөөд хулгай, эрүүгийн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхээр болжээ.

. Өнгөрсөн амралтын өдөр Юнайтед Эйрлайнсын ажилтнууд түүнээс биеийн байцаалтаа үзүүлэхийг шаардсанаар уг хэрэг илэрчээ.

Сингхийн үзүүлсэн нисэх буудлын тусгай тэмдэгтэй биеийн байцаалтыг аравдугаар сарын 26-ны өдөр эзэмшигч нь алга болсон эд зүйлсийн жагсаалтад бүртгүүлсэн байжээ. Нисэх буудлын зорчигчид Сингхэд хоол хүнснээсээ өгсөөр өдий хүрсэн байна. Юнайтед Эрлайнсын ажилтнууд 911 дуудсанаар цагдаа нар түүнийг ирж баривчилжээ.

Сингх нь магистрын зэрэгтэй, ажилгүй бөгөөд Лос Анжелест өрөө түрээслэн амьдардаг болохыг илрүүлсэн байна. Шүүгчид энэ тухай мэдээд гурван сарын турш нисэх буудалд байрлах хугацаанд хэн ч түүнийг олж илрүүлээгүйд ихэд гайхжээ. Түүнийг нисэх буудалд нэвтрэхийг хориглосон ба 1,000 ам.долларын батлан даалтад суллах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.