Дэлхийн технологийн тэргүүлэх корпораци Самсунгийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд авлигын хэргээр хоёр жил хагасын хорих ял оноосон гэдгийг Өмнөд Солонгосын дээд шатны шүүх мэдэгдлээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Ген Хэгийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, 20 жилийн хорих ялыг хэвээр нь үлдээсэнтэй холбогдуулан Ли Жэ Ёны хэргийг дахин шүүж ийнхүү шийдвэрлэсэн байна.
Ли Жэ Ён нь 2014 онд төрсөн эцэг Ли Кун Хиг зүрхний шигдээс болж эмнэлэгт хэвтсэнээс хойш Самсунг Электрониксийг хөшигний араас удирдаж байсан юм. Одоо ч түүний орыг хэн залгамжлах нь албан ёсоор батлагдаагүй хэвээр. Залуу Ли 2017 онд Пак Ген Хэгийн өргөн хүрээг хамарсан авлигын хэрэгт холбогдсон ч дахин шүүх хурал товлох хүртэл ялыг нь багасгаж, давж заалдах шатны шүүх дээр түдгэлзүүлснээр эрх чөлөөтэй явж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд Ли Жэ Ён группыг удирдах эрх мэдлийг авахын тулд хуулийн олон төрлийн саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Самсунгийн зүгээс түүнийг Пак Ген Хэгийн найз Чой Сун Силийн эзэмшдэг ашгийн бус хоёр байгууллагад 43 тэрбум вон өгсөн хэмээн буруутгаж байгаа. Энэ мэтчилэн авлига, өмч хөрөнгө шамшигдуулсан, хилийн чанад дахь хөрөнгөө нуунд дарагдуулсан зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа ч Ли гэм буруугүй хэмээн байр сууриа хамгаалсаар байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.