Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулах үеэрээ Улаанбаатар хот коронавирусийн хамгийн том голомт болсон.
Энэ хотод ажиллаж амьдарч байгаа 1.7 сая хүн бүгдээрээ коронавирусийн халдвар авах эрсдэлтэй. Хэн өвдөх, хаанаас халдвар авсан, ямар голомт гэдэг нь чухал биш. Хүн бүр халдвар авахгүй байхын төлөө амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, ариутган, аль болох эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй, олон хүнтэй газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ЭМ-ийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл үнэн байгаа. Хүчит шонхор захын ажилтан өвчлөөгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тус захад ажилладаг хүний ээж нь коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Ингээд түүний хүүхэд нэг дэх хавьтагч, тус хүнтэй ойр ажилладаг хүмүүс хоёрдогч хавьтал хэмээн тусгаарласан.
ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл: Хэн, хаана нь өвдсөн гэж хэлэх нь тухайн иргэний эрхэнд халдаж байгаа үйлдэл. Манай улс ийм газрын хэдэн хүмүүс халдвар авлаа гэж мэдээлж байгаа нь сэрэмжлүүлэх үүднээс хэлдэг. Коронавирус бол түр зуурынх хүний эрх бол үүрдийнх гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй.