Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийж байна.
НОК-ийн шуурхай штаб дээр нэгтгэсэн мэдээллээр халдварын тархалт, эрүүл мэндийн асуудал чухал байгаа. Мөн эрсдэлийн үнэлгээг байнга хийж байна. Нийслэлийн Цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай зөвлөлдсөнөөр эдгээр шийдвэрийг гаргаж байна. Өнөөдрөөс 14 байгууллагын үйл ажиллагааг нээнэ. Цаашид үе шаттайгаар байгууллагуудыг нээнэ. Хугацаа заахгүй, дараагийн ээлжний байгууллагуудыг нээх тал дээр судалгаа хийгдэж байгаа.
Захирагчийн ажлын алба: Нийслэлд 62 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. 35 төрлийн үйл ажиллагаа хаагдсан байгаа. Цанын баазууд, цахилгаан бараа, ТҮЦ, тавилгын дэлгүүрүүд нээгдэж байна. Эдгээр байгууллагууд дээр НОК-ын даргын баталсан журмыг баримталж үйлчлүүлнэ. Тэр тусмаа QR код уншуулах тал дээр анхаарах ёстой. Бүх дүүргүүд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээрээ ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийж байна.
НМХГ: Иргэд энэ QR код уншуулах үүргээ биелүүлэх ёстой. Байгууллагууд шаардлага тавих ёстой. Нийслэлийн хэмжээнд 157000 гаруй цэг дээр QR код байршуулсан байгаа цагдаа, дүүргүүдийн ажлын алба шалгалт хийгээд явж байгаа. ТҮЦ дээр тавигдах нөхцөл шаардлага гэж Д.Сумьяабазар дарга гаргасан. Энэ нөхцөл шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулна.
Бүртгэлийн цэг дээр байршуулсан QR код уншуулуулж байж хүнд үйлчилнэ. Мөн түргэн муудахгүй хүнсний бүтээгдэхүүнээр л үйлчилнэ. ТҮЦ үйлчилгээ үзүүлэхдээ бэлэн мөнгө хэрэглэхгүй, амны хаалтаа 2 цаг тутам солих, пос машинаа ариутгах, бээлий өмсөх шаардлагыг биелүүлж ажиллана.
Бид зах худалдааны төвүүдээр шалгалт хийсэн. 26 төвд шалгалт хийгээд 56 зөрчил илэрсэн. Ерөөсөө бид нарын тавиад байгаа шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчил их байна. Зах худалдааны төв ариун цэвэр сахихгүй, хүн бөөгнөрүүлж байна. Байгууллагууд QR код байршуулсан ч иргэдээр уншуулахгүй, гар ариутгагчийг байрлуулаагүй зөрчил гарч байна. Энэ мэт зөрчил гарч байгаа байгууллагуудыг торгоно.
НЗДТГ: Нийслэлийн хэмжээнд үсчин, гоо сайхан эрхэлдэг 3600 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэдийн хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн хүрээнд дундаас дээш эрсдэлтэй гэж үзэж байгаа. ДЭМБ-ийн тогтоосон 15 минутын хязгаарлалт, ойрын хавьтал гэсэн тодорхойлолтод үсчин, гоо сайхны үйлчилгээ орж байгаа учир үйл ажиллагааг нь нээхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.