СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-18

LIVE: Коронавирусийн халдварын 9 тохиолдол батлагдаж, 20 хүн эдгэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавирусийн халдварын ээлжит мэдээллийн цагийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 9115 хүнд шинжилгээ хийхэд есөн хүнээс халдвар илэрлээ.

25 дугаар эмийн сан буюу "Монос" эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд тухайн үед засвар хийж байсан хоёр хүн нийт дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 болж, дотоодын халдвар 1025 боллоо. Сүүлийн 24 цагийн дотор 20 хүн эдгэрч гэртээ гарсан.

Өнгөрсөн бямба гарагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт маш хүнд биетэй хүн шөнө ирсэн. Ингээд тухайн иргэнээс шинжилгээ авахад коронавирусийн халдварын тохиолдол батлагдаж, тусгаарласан. Ингээд тухайн иргэнийг ХӨСҮТ-руу татсан. Тухайн иргэний хувьд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн төв эмнэлэг, Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн. Ингээд Сонгдо эмнэлгийн зургаан хүнийг тусгаарлаж, 30 хүнээс шинжилгээ авсан. Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17, гэр бүлийн 16 хүнийг тусгаарласан. Хүмүүсийг тусгаарласан эхний шинжилгээгээр халдвар илрээгүй байна. Монос эмийн сангийн хүн өвчилсөн тул 16 хүнийг тусгаарласан. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.