СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

2021.01.11-ээс 14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 983 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 737 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2

-  Мөргөлдөх хэлбэрээр-5

- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

            2021.01.13-ны 17.15 цагийн орчим Дорнод аймаг, Баяндун сум, 4-р баг, /сумын төвөөс урагш 2 км/, шороон замд “Онгоцны даваа” гэх газар Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч Б гэмтэж, жолооч А-н амь хохирсон ,

            2021.01.13-ны 22.20 цагийн орчим Баянхонгор аймаг, Богд сум, 6-р баг, /аймгийн төвөөс баруун ургаш 130км/ шороон замд “Хориулт” гэх газар Toyota Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

            2021.01.11-ний өдрийн 00:49 цагийн орчимд  СХД-ийн 22 дугаар хороо 0151 цэргийн ангийн хойд замд Toyota prius маркийн автомашин Hino  Ranger маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил ирлүүлсний 100 нийслэлд, 98 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

            Жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.