СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алексей Навальныйг Москвад газардсан даруйд баривчиллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хурцаар шүүмжлэгч, сөрөг хүчний нэрт тэмцэгч Алексей Навальныйг хордуулж амь насыг нь бүрэлгэх гэсэн оролдлого гарснаас хойш таван сарын хугацаа өнгөрчээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд ХБНГУ-д эмчлүүлж байгаад өнөөдөр өглөө Москвад эргэн ирсэн байна.

44 настай тэмцэгчийг Шереметьево нисэх буудалд газардсан даруйд пасспортын хяналтын хэсгээс цагдаа нар баривчлан авч явжээ. . Навальный Внуково нисэх буудалд газардах ёстой байсан тул түүнийг дэмжигч олон мянган иргэн Внуковод цуглан хүлээж байжээ.

Өнгөрсөн жилийн намар сөрөг хүчний тэмцэгчийг Сибирийн нутагт новичокоор хордуулсан хэргийг Оросын Засгийн газар захиалсан хэмээн барууны орнууд буруутгаж байгаа ч Кремль эрс үгүйсгээд байгаа юм. .

Энэ лхагва гарагт тангаргаа өргөх гэж байгаа АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэк Сулливан “Навальный руу халдаж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болоод зогсохгүй тэдний дуу хоолойг сонсохыг хүссэн Оросын ард түмнийг доромжилж байна” хэмээн уриалжээ.   

ОХУ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сөрөг хүчний удирдагчийг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эрэн сурвалжилж, баривчлах тушаал гарсан ба тэнсэн харгалзах хугацааг удаа дараа зөрчсөн гэж буруутгасан байна. . Улс төрийн сэдэлтэй хэргүүдээс гадна түүний хандивын байгууллагуудаар дамжуулан мөнгө угаасан хэргийг Оросын прокурорууд шалгаж, мөрдлөг явуулж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочинбат
3 жилийн өмнө
202.9.46.67

Хүчтэй эзэнтэй төр засаг ч схн юм аа....манайх шиг нялцагнаад бхгүй...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.