Өчигдөр нийт 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирус илэрчээ.
Дөрөв нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн тусгаарлалтад байсан хүмүүс,
БЗД-ийн Тохижилт үйлчилгээний компанийн зургаан ажилтан,
БЗД-ийн тандалт судалгаанаас мөн зургаан хүнээс, бусад нь ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт 1512 хүн коронавирусийн хадвар аваад байна. Үүнээс 909 нь эдгэжээ. Биеийн байдал маш хүнд-2, хүнд-9, хүндэвтэр-54, хөнгөн 527 хүн эмчлүүлж байна.
БЗД-т халдварын голомт үүсч, өргөжүүлсэн тандалт хийж 6020 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. 12 хүнээс халдвар илэрчээ.
Сүүлийн үед ирж буй халдвар авсан иргэд хүндэрсэн, амьсгалын замын халдвартай, хатгаатай байх үедээ олон эмнэлэг дамжиж үзүүлэх, нэг эмнэлэгт очоод олон кабитент дамжсан байна. Тиймээс иргэд амьсгалын замын халдвартай үедээ эмнэлгээр орохгүй байх, эмнэлгүүд ч амьсгалын замын халдвартай өвчтөн ирвэл хүлээж авахдаа тусгаарлаж эмчлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.