СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УДШ: Шүүх бүрэлдэхүүн завсарлага авч зөвлөлдөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр /2020.01.15/ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая түр завсарлага авсан бөгөөд шүүгчид яг одоо зөвлөлдөж байна. Үүний дараа хурал эргэн орж эцсийн шийдвэрийг танилцуулна. Шүүгдэгчид шүүх хуралд биеэр оролцоогүй, ял эдэлж буй хорих ангиасаа цахимаар оролцож буй. Харин тэдний өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралд биеэр оролцож байгаа аж.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай хамт Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг буруутган шүүж буй. Уг хэрэгт холбогдох анх шатны шүүх хуралдаан өнгөрөгч оны долоодугаар сарын 06-нд болж шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан билээ.

Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (29)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

aaa
3 жилийн өмнө
64.119.27.135

Одоо суллах байлгүй дээ

Ганчимэг
3 жилийн өмнө
66.181.184.56

Сайн эдийн засагч яг одоо л энэ төрд яах аргаггүй үгүйлэгдэж байна. Гэм буруугүй хүнийг одоо чөлөөлж ажилд нь оруулах хэрэгтэй юуны төлөө хориод байгаан хууль зөрчсөн нь тодорхой болсон шүү дээ ард түмэн дүгнэлт өгч байна. Түүнийг сулал

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.92

Эрх биш суллах байлгүй дээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.60

Эрдэнэбатыг суллаад тангарагын өргүүлээсэй

Пүүжээ
3 жилийн өмнө
66.181.161.25

Энэ хүнийг шүүх захиалгаар хорьсон.Одоо сулла

Нара
3 жилийн өмнө
66.181.172.145

Гэм буруугүй хүн гараад ирнээ.

Дулам
3 жилийн өмнө
66.181.172.145

Хэн нэгний цэвэр явуулгаар улс төрчиж байна.

Бат
3 жилийн өмнө
66.181.172.145

Үнэнч шударга хүн Ж.Эрдэнэбатыг хилмэгдүүлэхээ зогсоо

Зочин
3 жилийн өмнө
192.82.71.199

Сонгуульд оролцоод ялсан Эрдэнбатын төрийн түшээгийн тангарагийг нь өргүүлэлгүй, эздийн заавар дохиогоор хорихоор шийдвэрлэсэн шүүгчийг эздийнх нь хамт Эрпэнэбатын оронд хоривол шудрага үйлс болно

Гончоогийн Түвшин
3 жилийн өмнө
192.82.71.199

Сонгуульд оролцож ялсан Эрдэнэбатыг хууль зөрчин байж хориход илгээсэн шүүгчийг цаад эзэдтэй нь хамт Эрдэнэбатын оронд хоривол шудрага болно

Чимэд
3 жилийн өмнө
202.9.46.220

Шүүх болиоч ээ шийдвэр ээ гаргаач энэ хүний орон зай мэдлэг чадвар улс оронд хэрэгтэй бна та нарын хонзогнож хэрээс хэтэрлээ

Иргэд
3 жилийн өмнө
202.9.46.220

Суллахыг шаардаж байна. Сэлэнгэчүүд ийн сонголт шүү

Саруулмөнх
3 жилийн өмнө
202.9.46.220

Ж. ЭРДЭНЭБАТ гишүүн улсдаа хохирол учруулаагүй бхад яагаад хориод байгаа чинь илт бна ш дээ энэ бол албан тушаал, эрх мэдлийн зөрчил харагдаад бна

Сэлэнгэ
3 жилийн өмнө
202.9.46.220

24цаг боллоо Сэлэнгийн ард түмэн сайн мэдээг л хүлээж байна.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.220

Одоо хэрээс хэтэрлээ та нарын өш хонзон Хүрэлсүх болиоч ээ танай засгийн газар юу хийв ээ. Эрдэнэбатын засгийн газар өөр байсан шүү

Чингиз
3 жилийн өмнө
202.9.46.220

Шүүх шийдвэрээ зөв гаргана гэдэгт итгэлтэй байна

Иргэн
3 жилийн өмнө
202.9.46.220

Бид шударга шүүхийг шаардаж байна.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.220

Шүүх цэвэрших ийг хүсч бна

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.220

Шударга шүүхийг л хүсч байна

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.220

Сэлэнгэчүүд бид гишүүнтэйгээ хамтдаа шүү дээлийн захын мушгиад хүлээж сууна.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.87

Хэлмэгдүүлэлт арай хэтэрч бна шүү. Одоо суллагдах нь тодорхой

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.87

Гэм буруугүй нь тодорхой юм чинь гараад ирнэ ээ.

J.Soylzul
3 жилийн өмнө
202.126.88.72

Bid bvhen gishvvnee hvleej bna selenge nutagin hvv ymar buruu zvil hisen yum be odoo ta bvhen ene gvishvvnig maani choloolj ajilig n hilgvvl yasan yum be selengihen shudrag shvvhig hvsej bna shvv bid bvhen deelnihan zahig muushgaad hvleej bna

O.anujin
3 жилийн өмнө
202.126.88.72

Gishvvnig min cholool bid bvhen shuudrag shvvhig hvsej bna

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.87

Буруугүй хэлмэгдүүлэлтэй зогсоо.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.87

Суллах блгүйдээ. Ард түмний сонголтыг чөлөөлнө.

Энхмаа
3 жилийн өмнө
66.181.161.102

бидний сонголтыг суллах болсонд баяртай б

Энхмаа
3 жилийн өмнө
66.181.161.102

Бидний сонголтыг суллах болсонд баяртай б

Зочин
3 жилийн өмнө
71.237.19.207

Bituunii holsnii bicheechid. Tsag hugatsaagasr sungaj zalgaagad bugd martanguut sullana. Novshiin uls. Novshiin ard tumen.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.