СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-01-15

LIVE: Эмчлэх эрхээ сунгуулж чадаагүй эмч нар эмчилгээ хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалтад орж, эмчлэх эрхээ авдаг аж. Эмчлэх эрхээ сунгуулах баримт материалаа ном журмын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүрдүүлж өгсөн хэдий ч эмчлэх эрхээ сунгуулж чадахгүй хохирч буй эмч хүн манай редакцтай холбогдлоо.

Эмчлэх эрхээ сунгуулж чадахгүй байгаа хохирогч:

Эмчлэх эрхийн лиценз гэдэг нь эмч нарын хувьд анагаахын их сургуулийг төгссөн дипломоос илүү үнэ цэнтэй бичиг баримт байдаг. Энэ лицензтэй байж л хүнийг эмчлэх эрх үүсдэг. Миний эмчлэх эрхийн лиценз 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр дууссан. Уг эрх дуусахаас нэг сарын өмнө бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд Эрүүл мэндийн хөгжлийн төв өгсөн боловч одоог хүртэл сунгахгүй байгаа. Яагаад сунгахгүй байгааг нь тодруулахаар тус төвийн утас руу залгахаар мобикомын 2222-оос хэцүү байгаа. . Тэгсэн мөртлөө гуравдахь удаагаа сунгуулах гэтэл ийм асуудалтай тулгарчихлаа. Яагаад удаад байгааг асуухаар коронавирустэй холбож тайлбарлаад байгаа. Коронавирусийн халдвар гарсан байх тусмаа эмч нарынхаа эрхийг хурдан нээж ажиллуулах ёстой биз дээ.

Энэ асуудалд ЭМЯ анхаарах цаг болсон. Эмчлэх эрхийг сунгуулахын тулд эхлээд шалгалт өгдөг. Бидэн шиг олон жил ажилласан хүмүүс жилийн кредит бүрдүүлдэг. Над шиг хөдөө орон нутагт байгаа хүмүүс нэг нэг кредитийн төлбөрт 80-100 мянган төгрөг төлдөг. Ингээд 30 кредитийг бүрдүүлэхийн тулд 600-800 мянган төгрөгийг төлдөг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батаа
3 жилийн өмнө
103.212.119.168

Эмчлэх эрх гэдэг хуудас цаасаар хүний олж аваад өөрөө төгөлдөршүүлсэн мэдлэгийг хязгаарлаж болохгүй

Зочин
3 жилийн өмнө
64.119.19.123

олон жил сурч сурчаад дахин дахин шалгалт өгч эрхээ сунгуулах гэж бөөн хүнд суртлыг давна.Энэ үнэхээр эмч нарыг залхааж бна. Өндөр хөгжилтэй оронд анагаах төгссөн л бол диплом нь насан туршийх нь баталгаа болдог

Зочин
3 жилийн өмнө
103.57.93.19

Амьдрал баян ЭМСалбарт мэргэжлээрээ тасралтгүй 25 жил ажилласан, Бидний ү eд ЭИЯаас шууд хөдөө лрон нутагруу хувиарладаг бид ч тангараг өргөсөн эмч гэдгээ ухамсарлаж сэтгэл зүрхээ даган хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр хүнд нөхцөлд ажилдаг байж дээ. Гэхдээ миний хувьд их эмч хийж байгаад мөн өөрийн хүсэлтээр биш сумаас аймагт ЗДТГазарт эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилд томилогдож багагүй жил ажмллаж гэтэл тусгай зөвшөөрөл хэрэгтэй ч гэж бодсонгүй дээрх ажилд ч шаарлагагүй билээ. ТӨРд ажилласан иргээнээ судлаж эргэж харах бодлого байх л ёстой Тусгай зөвшөөрлийг нь өгөхөд ийм улсуудад болохгүй гэх зүйлгүй билээ иагад цөөхөн эмч нар л байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.