Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Чингисхаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт эргэн ирэх хуваарьтай байгаа.
Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан иргэн өнөөдөр буюу 2021-01-15-ны өдөр БНСУ-д "нас барсан" гэх мэдээллийг тус улсад суугаа Монгол иргэд өгсөн. Энэ талаар бид ГХЯ-ны Консулын газраас тодруулахад "Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Энэ талаарх мэдээллийг БНСУ-ын Консулын газраас мэдэгдэж, эхний ээлжид ар гэрт нь хэлдэг байгаа" гэх мэдээлэл өглөө.
БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн аж. Уг иргэн унтаж байхдаа нас барсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.
Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр "Тусгай үүргийн нислэгээр ирэх байсан залуу нас барсан нь үнэн. Энэ талаарх мэдээллийг БНСУ-д гацсан иргэдээс мэдээлэл авсан. Ер нь гадаадад болон монголд тусгаарлагдах байранд байсан 20 орчим иргэн нас бараад байна. Түрүүхэн эх орондоо ирэх хүсэлтэй БНСУ-д байгаа нэг иргэний ар гэрийн ойрын хүн нас барсан гэх мэдээлэл ирлээ. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш тусгай үүргийн нислэг үйлдсэн бол тухайн иргэн нас барах байсан уу, үгүй шүү дээ. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Энэ мэт БНСУ болон бусад орнуудад хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадваргүй, жирэмсэн гээд маш хүнд нөхцөлтэй иргэд байна. Тэд нарыг хэзээ татаж авах талаар мэдээлэл өнөөдөр алга" хэмээв.
Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах ажээ.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 12-ноос хойш нийт таван нислэг цуцлагдаж, 1000 иргэн бүх төлбөр мөнгөө тушаасан ч хоёр сар гаруй орон байргүй, өвлийн хүйтэнд БНСУ-д гацаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Новш гэж .
Ene lalriin baigaa gedeg ugee bolchih
эвий дээ
ymar hetsvv ymbe