НАЛАЙХ ДҮҮРЭГТ АМЬДАРДАГ КАЗАХ ИРГЭДЭД ӨВӨРМОНГОЛЧУУДЫН ИЛГЭЭСЭН СЭТГЭЛИЙН БЭЛГИЙГ ХҮРГЭЖ ӨГЧЭЭ
ӨМӨЗО-ны Ордос хотын Отог хошууны "Мөхий нуур" сумын төрийн албан хаагчид, малчид "Цагаан задгай" хийдийн лам нарын илгээсэн сэтгэлийн бэлгийг өнөөдөр Налайх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон тус дүүрэгт амьдардаг казах иргэдэд хүргэж өгсөн байна.
Нийтдээ 40 орчим айл өрхүүдэд хүнс болон ахуйн хэрэглээний зүйлс өгчээ. Мөн Дундговь аймгийн Өндөршил сумын хүн эмнэлгийн 17 эмч сувилагч, ажилчдад дархлаа дэмжих хүнсний зүйлсийг хүлээлгэж өгөв.
Эдгээр тусламжыг эзэддээ очиход "Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ-ын тэргүүн Д.Наранцогт болон Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалаг нар зохион байгуулж ажиллажээ. Харин Өвөрмонголын талаас "Мөхий нуур" сумын төрийн албан хаагчидтай холбож Эрээн хотод амьдардаг Өвөрмонгол залуу А.Машбилэг ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
busdad tuslaj bga sain vils bvhen vrgelj delgerch yvag energy hetsvv tsag uyd ymarch uyd hamt baidag ta narta bayrlalaa