Археологичид дэлхийн хамгийн эртний агуйн амьтны сүг зургийг Индонези улсын нутаг дэвсгэрээс илрүүлсэн тухай мэдээллээ. Уг зургийг 45,500 жилийн өмнө зурсан гэж үзэж байна.
Хадан дээр хүрэн болон бор шар өнгийн будаг ашиглан Сулавесигийн зэрлэг гахайн амьд байгаа хэмжээтэй адил зурсан эртний зургийг түүхийн чухал олдвор хэмээн мэдээлжээ. Зургийг тус улсын Сулавеси арлын алслагдсан хөндийд байдаг Леанг Тедонге агуйгаас олсон байна.
Сонирхол татаж байгаа зүйл нь уг зургийг эртний хүмүүс орчин цагийн хүмүүстэй адил чадварлаг зурсан бөгөөд тэдэнд зураг зурах багаж хэрэгсэл бүгд байсныг илтгэж байна хэмээн Science Advances сэтгүүлд уг өгүүллэгийг хамтран нийтэлсэн судлаач Максиме Оберт мэдэгджээ.
Зарим судлаачдын хэлснээр одоо мэдэгдэж байгаагаасаа ч эртнийх байж магадгүй хэмээн таамаглаж байна. Зургийн хэмжээ 136 см урт, 54 см өргөн, эвэртэй мэт нүүрэндээ булдруутай байгаа нь нас биенд хүрсэн эрэгчин зэрлэг гахайн төрөл гэдгийг харуулжээ. Харагдах байдлаас нь уг эрэгчин гахай бусад гахайнуудаа ажиглаж байгаа мэт харагдаж байгаа ажээ.
Энэ нь хүний гараар зурсан хамгийн эртний амьтны зураг боловч хүний гараар бүтсэн хамгийн эртний хадны сүг зураг биш юм. Өмнөд Африкаас олдсон 73,000 жилийн өмнө хүн төрөлхтөний зурсан чагт хэлбэрийн зураасыг хамгийн эртний хүний үлдээсэн сүг зураг гэж үздэг байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.