Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд БНСУ-ын консулын газарт 11 дэх өдрөө суулт хийж байгаа талаар тус улсад гацсан иргэдийн төлөөлөлтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа.
БНСУ-д гацсан монголчууд:
-БНСУ-д эх орондоо ирэх хүсэлтэй 4700 иргэн байгаагаас нэн яаралтай буцах хүсэлтэй 1230 иргэн байна. Бид нарын хувьд 70 хоногийн өмнө эх орондоо буцах онгоцны тасалбар, тусгаарлах байрны мөнгөө төлсөн байсан. Гэтэл нэг өглөө та бүхнийг татан авах боломжгүй гэж мэдэгдсэн. Эх орондоо ирнэ хэмээн ажлаасаа гарч, амьдарч байсан түрээсийн байраа хүлээлгээд өгсөн байсан. Ингээд 70 хоногийн турш иргэдээ татан авахыг хүлээсэн боловч ямар мэдээлэл өгөлгүй бид нарыг гадны оронд гадаа гудамжинд орхисон. Нутаг буцах байсан иргэдийн хувьд байсан мөнгөөрөө зочид буудал, айлд байрлаж байсан ч мөнгөгүй болж, айлаасаа хөөгдөх дээрээ тулсан.
БНСУ-ын консулын газарт бид нар жагсахдаа өдөр болгон шаардлага, хүсэлтээ өгсөн. Бид нарын хүсэлтийг консулын газрынхан хүлээн авч УОК, Засгийн газарт өгч байгаа гэсэн ч ямар ч хариу, мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй.
Жагсаалд 30-40 иргэн оролцож байгаа мэт боловч бид эх орон руугаа буцах хүсэлтэй 1200 иргэнийг төлөөлж байгаа хэрэг. Бид нарын хувьд консулын газрын шатан дээр байрлаж байгаа. Өнөөдрөөс очих газаргүй болсон 10-15 залуучууд консулын газрын шатан дээр хоног төөрүүлэхээр болж байна. Цаашлаад бид нарт УОК-оос мэдэгдэл өгөхгүй бол маргаашаас өлсгөлөн зарлана.
Энэ сарын 15-нд тусгай үүргийн нислэгээр 160 иргэнийг авчирна гэж байгаа ч бид нарын асуудлыг шийдээгүй. Жирэмсэн хоёр хүн, хорт хавдрын хагалгаанд орсон нэг хүнийг уг нислэгт багтаасан. Тус улсад 60 хоног хоригдсон 84 хүнээс 44 иргэн уг нислэгт багтаж байгаа.
Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ нэг жил хүлээ та бүхнийг татан авна гэсэн. Бид нар нэг жилийн хугацаанд хүлээсэн. Одоо тэвчээрийн хязгаар алдагдаж байна. Бид нар гэртээ харих эрхтэй. Гэтэл бид нарыг хэн нэгний захиалгаар жагсаал, суулт хийж байна гэж байгаа. Зүгээр эх орондоо, гэртээ харих хүсэлтэй 1200 иргэдийн төлөөлөл юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хэдэн жилийн өмнө эх орноо голож хаяж гадагшаа дүрвэж цагаалчилж гарчихаад одоо болохоор эх орондоо хайртай дүр эсгэхээ болиж үз нэгэнт эх нутгаа орхин гадагаа зугаа цэнгэл жаргалаа хөөж явсан улс өөр хэлээд байх зүйлгүй
Хүн хогнууд монголд жаргаж байгаа юм шиг бөгс долоож амьдарч байгаагаа мэдэхгүй монгол хүнээ ад үзэж гэнэ.Та нар эх орондоо хайртайдаа байгаа юм уу Явья гэсэнч мөнгө баыхгүй виз чинь гарахгүй юм чинь өлссөндаө гадаадад бгаа монголчууддаа атаархалгүй муу явахаар сайн үх битгий хүн доромжлоод бай хүн хогнуудаа.