СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Д.Трампыг буруутай гэж үзлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт санал хурааж Ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчдыг өдөөн хатгасан хэрэгт буруутай гэж үзлээ. Ардчилсан намынхан дийлэнхийн суудал эзэлсэн Төлөөлөгчдийн танхимд 232 гишүүн Трампын эсрэг саналаа өгсөн бол 197 гишүүн Трампыг гэм буруугүй гэж үзсэн байна.

Төлөөлөгчдийн танхимд Трампад итгэл үзүүлэх эсэхийг шийдэх санал хураалт явуулж, буруутай гэж үзсэнээр хоёр дахь удаагаа шүүхэд татагдах эсэхийг шийдвэрлүүлэхээр болсон АНУ-ын анхны төрийн тэргүүн боллоо. Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулсан тул одоо Сенатын танхимд хэлэлцэнэ. .

Долоо хоног хүрэхгүй хугацааны дараа АНУ-ын 46 дахь шинэ Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар тангаргаа өргөх гэж байна. Тиймээс Сенатын танхим Трампын хэргийг хэлэлцэх өдрөө товлосон ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө шийдэгдэхгүй гэж харж байна. Тиймээс энэ сарын 20 буюу шинэ Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх хүртэл Трамп бүрэн эрхийн хугацаагаа ном журмын дагуу дуусгахаар болж байна.

Энэ сарын 6-ны өдөр Конгрессийн танхимд Жо Байдены сонгуулийн ялалтыг баталгаажуулах хэлэлцүүлэг, санал хураалтын үеэр Трампыг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулан Капитол Хилл рүү дайран орсон. .

Холбооны мөрдөх товчооны зүгээс Трампыг дэмжигчид Байдены тангараг өргөх ёслолын өмнө Вашингтон болоод бусад 50 мужид зэвсэгт бослого зохион байгуулж болзошгүй гэдгийг анхааруулаад байгаа юм.

Трампыг шүүхэд татах нь зүйтэй гэж Төлөөлөгчдийн танхимын гишүүд шийдвэрлэсний дараа тэрээр дэмжигчдэдээ хандан тайван байхыг уриалж “хүчирхийлэл, эвдэлж сүйтгэх явдал манай улсад байх ёсгүй. Миний жинхэнэ дэмжигчид улс төрийн эмх замбараагүй байдлыг дэвэргэх учиргүй” хэмээн мэдэгдэл гаргажээ. Трампын албан ёсны хаягийг Facebook, Twitter, YouTube сувгууд хаагаад байсан бол Snapchat мөн түр хугацаанд хаягийг нь блоклосон байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.