Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд өнөөдөр буюу 2020.01.14-ны 06:00 цагаас эхлэн 2020.01.16-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай "Тэг зогсолт" буюу хязгаарлалт хийх шийдвэр гарчээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай А/08 дугаар захирамжийн дагуу "Тэг зогсолт" хийх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлш болуулах цэг, худаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох аж.
Дээрх хугацаанд 17 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулах ажээ. Энэ хугацаанд 17 дугаар хороо буюу Шар хадны голын замаар тээврийн зорчих боломжгүй. Иймд БЗД-ийн 9 дүгээр хорооны иргэд Эрдэнэтолгой автобусны буудлаас нийтийн тээврээр зорчих боломжтойг сануулав.
Баянзүрх дүүргийн 17-р хороонд буюу Шар хадны эмнэлэг, Техникийн зах, Эмнэлгийн гудамж орчмын оршин суугчдаас халдвар нэмж бүртгэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2021 on ymuu 2020 oni 1 sar ymuu oilgohoo bailaa