Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-т хандан намын өмнөх тамга, тэмдэг хяналтын дугаараа хүчингүй болгож, шинээр тамга хийлгэсэнээ мэдэгдсэн. Түүний хувьд Улсын дээд шүүхэд намын дарга хэвээр байгаа учир УБЕГ түүний хүсэлтийг хангаж, шинээр тамга олгосон байдаг.
Харин АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хувьд С.Эрдэнийн шинээр авсан тамгыг хүчингүй болгох хүсэлтийг мөн УБЕГ-т гаргасан. Гэвч УБЕГ Ц.Тувааны хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэжээ. УБЕГ-аас "С.Эрдэнэд намын тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгосон нь хууль зөрчөөгүй. Учир нь С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга хэвээр байна" гэх агуулгатай тайлбар өгчээ.
УБЕГ-аас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд өгсөн тайлбар:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.