Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод байрладаг Парламентын ордон руу сүх барьсан этгээд халджээ. Сэжигтэй этгээд сүхээр Парламентын ордны гадна талын таван шилэн хаалтыг хагалж нураасан байна.
Эрэгтэйг халдлага үйлдэх үед Парламентын ордон хоосон байжээ. Парламентын гишүүд болон улс төрчид зуны амралтаа авсан тул эзгүй байсан байна.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн үүрээр халдлага гарсан бөгөөд 05:25 минутын үед цагдаад дуудлага ирснээр 10 минутын дараа сэжигтэй этгээдийг баривчилжээ. 31 настай эрэгтэйг санаатайгаар бусдын эзэмшилд гарз хохирол учруулсан, хөнөөлтэй зэвсэг эзэмшиж байсан хэргүүдэд буруутган шүүхээр болсон байна. Халдлагын сэдлийг хараахан тогтоогоогүй ажээ.
Цагдаагийн мэдээнд дурдсанаар эрэгтэй Парламентын хаалга цонхыг хагалсан ч дотор нь орох гэж оролдоогүй байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.