СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

YouTube Дональд Трампын сувгийг 7 хоногоор хаалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Конгрессийн танхим байрладаг түүхэн барилга Капитол Хилл рүү өнгөрсөн долоо хоногт жагсагчид дайран орсны дараа Facebook болон Twitter цахим хуудсууд Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. .

Трампын YouTube суваг хүчирхийллийг өдөөн хатгасан гэж үзсэн тул түүний сүүлд оруулсан бичлэгийг устгаж, сувгийг нь хаасан байна. Дүрмийн дагуу Трампын YouTube суваг багадаа долоо хоногийн турш шинээр видео бичлэг байршуулах болон шууд дамжуулалт хийх эрхгүй боллоо. Мөн Трампын сувагт байршуулсан бичлэгүүдэд коммент үлдээхийг хориглосон байна.

Хэрэв хоёр дахь удаагаа Трампын суваг дүрэм зөрчсөн гэж үзвэл хоёр долоо хоногийн хугацаатай хаах бөгөөд гурав дахь удаагаа платформын дотоод бодлого зөрчсөн тохиолдолд сувгийг нь бүрмөсөн хаах ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.