Ардчилсан нам Х их хурлаараа баталсан үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Гэвч Дээд шүүхийн үйл ажиллагаанд МАН, АН-ын зарим хүмүүстэй нийлж, уг асуудалд нөлөөлж байна. Уг асуудлыг эсэргүүцэж, АН-ын гишүүд дэмжигчид шаардах бичгийг Дээд шүүхэд хүргүүллээ.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд:
-Улсын дээд шүүхэд дүрмээ өөрчлөлтөө албан ёсоор бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Гэтэл МАН-ын болон АН-ын зарим гишүүдтэй нийлж, энэ асуудалд нөлөөлж байна. МАН-ын нам Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож буй нь гишүүд дэмжигчдийг тэмцэхэд хүргэж байна" гэсэн юм.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа:
-Үндсэн хуулинд Монгол Улс олон намын тогтолцоотой байна гэж заасан байдаг. Гэтэл МАН хэт олонхоороо түрий барьж, давуу байдлыг ашиглан АН-ын дотоод үйл ажиллагаанд нөлөөлж байна. МАН-ын төрийн албан хаагч нар хүсэлт өгөнгүүт шинэ тамгыг ер бусын хурдан гаргаж өгч байна. С.Эрдэнэ даргын ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. АН дотроо хагарсан мэт иргэдэд харуулж байна. С.Эрдэнэ эргээд нам руугаа бүртгэлийн цаас яриад дайрч байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм.
АН-хан Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг гадны нөлөөгүй, шуурхай шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.