АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 5 хоногийн өмнө

LIVE: Л.Цэдэвсүрэн: Голч дүн нь 2.8-аас дээш оюутнуудад сургалтын зээл олгоно

Нийтэлсэн
5 хоногийн өмнө

Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Оюутны хөгжлийн зээлийн талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн ЗГ-ийн хуралдаанаас хоёр шийдвэр гарчээ.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: 
-Улсын хэмжээнд 147.000 оюутан суралцаж байна. 2020-2021 хичээлийн жил танхим болон теле хэлбэрээр явж байсан ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед танхимын сургалтыг бүрмөсөн зогсоосон. Бид теле сургалтын чанарт анхаарч байгаа.
Сургалтын төлбөрийн зээлийг бид 2014 онд Засгийн газраас баталсан чиглэлийн дагуу олгож байгаа.

Ирээдүйн 30 жилд ямар мэргэжил, чиглэл хэрэгцээтэй байгаа талаар судалгаа хийсэн. Ингээд эрэлт ихтэй, тэргүүлэх зэрэглэлийн 36 мэргэжлийн чиглэлийг баталсан. Энэ дагуу 2020 онд зээлийн чиглэлийг ч энэ дагуу журмаар олгосон.

. Үүн дотор 11 дээд сургуульд сувилагч мэргэжлээр суралцаж байгаа, элсэж орох гэж байгаа оюутнуудад багтаж байна. 

Оюутны хөгжлийн зээлд нэмэлтээр орж байгаа 5000 гаруй оюутан нь тэргүүлэх зэрэгтэй мэргэжлээс гадна нэмэлтээр орж байгаа тоо юм. Хөдөө орон нутаг руу буцсан оюутнууд болон 12 сарын 08-наас хойш дотуур байранд цөөн оюутнуудад сургалтын төлбөрт хөнгөлөлт, дараа улиралд шилжүүлэх талаар судалж байна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орох тал дээр анхаарч байгаа ч 12-нд нь цагаан сар болно. Тэгэхээр хүмүүс тэмдэглэнэ. Бас Онцгой комиссоос дэглэм ахин тогтоох төлөвлөгөөтэй байгаа юм билээ. 

Хувийн төлбөртэй ЕБС-ийн төлбөрийн асуудал хичээлийн жил эхлэхээс яригдсан. Бид удаа дараа хувийн цэцэрлэг, ЕБС-үүдтэй уулзсан. Ихэнх цэцэрлэг төлбөрөө буцааж өгсөн. Удахгүй журам гаргана. Энэ журамд ямар тохиолдолд төлбөр буцааж өгөх, дараа улиралд шилжүүлэх тухай багтаана. 

АШУИС-ийн захирал Н.Хүрэлбаатар: Манай сургалт цахимд шилжсэн анх үед 47 хувьтай сайн үнэлгээтэй байсан. Сая сүүлийн үнэлгээгээр 86 хувьтай сайн, маш сайн гэж гарсан. Энэ үнэлгээг оюутнууд өөрсдөө өгсөн. . 810 хүүхэд манай дотуур байранд байгаа. Эдгээр хүүхдүүдтэй ярилцаж төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.