"Netflix" 2021 онд биднийг уйдаахгүй байхыг хичээхээ амлав. Уг стриймингийн компани нь ирэх 12 сарын хугацаанд долоо хоног бүр шинэ кино гаргахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлалаа.
Удахгүй нээлтээ хийх зарим киног дурдвал Режина Кинг, Идрис Элба нарын гол дүрд нь тоглосон "The Harder They Fall" болон Лин-Мануэль Миранда, Халле Берри нарын анх удаа найруулагчийн үүргийг гүйцэтгэн бүтээсэн "Tick, Tick ... Boom!" ба "Bruised" зэрэг кино байгаа аж.
Түүнчлэн Женнифер Лоуренс, Леонардо Ди Каприо, Мерил Стрип, Гал Гадот, Дуэйн Жонсон, Райан Рейнолдс зэрэг Холливудын шилдэг уран бүтээлчид "Netflix"-ийн шинэ кинонуудын одуудын эгнээнд багтсан нь ихээхэн хүлээлт үүсгэж байна.
Сонирхуулахад, дуучин Ариана Гранде Женнифер Лоуренс, Леонардо Ди Каприо, Мерил Стрип болон Тимоти Шаламе нарын хамт "Don't Look Up" кинонд дүр бүтээх юм.
Энэхүү шийдвэр нь коронавирусийн цар тахлын улмаас АНУ даяар кино театрууд хаагдан, шинэ уран бүтээлүүд стрийминг үйлчилгээ рүү шилжихээс өөр аргагүй болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүнээс өмнө "Warner Bros." студи 2021 онд үзэгчдэд хүргэх бүх киногоо кино театр болон "HBO Max" стрийминг үйлчилгээн дээр нэгэн зэрэг гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.