Цэвэр, бохир усны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан 2020 оны 12-р сарын 18-ны өдөр цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах түр журам болон Төрөөс хариуцах төлбөр тооцоог зохицуулах түр журмыг баталсан.
Энэхүү журамд хангагч байгууллага нь шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн техникийн хүчин чадал хэрэглээний өөрчлөлтөд 24 цагийн турш хяналт тавьж ажиллана гэж заасан бөгөөд ачаалал хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нийтийн эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлах арга хэмжээ авч болно гэж тусгасан. Гэхдээ хэрэглэгчдийн зөв зохистой хэрэглээний ачаар ийм нөхцөл байдал үүсэхгүй хэмээн найдаж байна хэмээн Хот суурины ус хангамж ариутгах,татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс дурдлаа.
2020 оны 12-р сарын 01-ний өдрөөс өмнө хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөрөө буюу хуримтлагдсан өр төлбөрөө хэрэглэгч хариуцан төлнө. Харин ЗГ-ын тогтоолын дагуу 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн төлбөрийг төр хариуцах юм.
Төрөөс хариуцах төлбөрт цэвэр, бохир усны төлбөр, усны суурь тариф, гэр хорооллын ус түгээх байрнаас борлуулах болон зөөврөөр хүргэх усны төлбөр, бохир ус татан зайлуулах төлбөрүүд хамаарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.