АНУ-ын Виржиниа мужид амьдардаг 12 настай хүү гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөж, амиа алджээ.
Мөрдөн байцаагчид түүнийг уг гранатыг Хойд Каролина дахь эртний эдлэлийн дэлгүүрээс худалдаж авсан гэж үзэж байгаа бөгөөд өөр бусад идэвхтэй тэсрэх бөмбөгнүүд зарагдсан байж магадгүй гэж сэрэмжлүүлж байгаа юм.
Энэхүү "Mk 2" гранатыг дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан бөгөөд одоо химийн идэвхгүй болсон гэж үзэж байсан гэж тус улсын Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчооноос мэдээлжээ. Гэвч өнгөрсөн оны зургадугаар сард худалдаж авсан энэхүү гар бөмбөг арванхоёрдугаар сард дэлбэрсэн байна.
Гар бөмбөгийг зарах үед худалдагч болон худалдан авагч гранатыг ажиллагаатай бөгөөд аюултай гэж мэдээгүй аж. Харин тухайн дэлгүүрт зарагдаж байсан бусад гар бөмбөгнүүд мөн аюултай байж болзошгүй тул худалдан авалт хийсэн хүмүүсийг албаныхантай холбоо барихыг хүсжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.