СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ерөнхий сайд асан С.Баярын 3.5 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгийг хураахаар ажиллаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр иргэдийн анхаарлыг татсан хэрэг зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат:

Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан, ашиг хонжоо олсон Ерөнхий сайд асан С.Баяраас 3.569 сая ам.долларын (тухайн үеийн ханшаар 5.5 тэрбум төгрөг) үл хөдлөх хөрөнгийг хураах, мөн 1.1 тэрбум төгрөгийн үл хөдлөхийг хураахаар болсон. С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр АНУ-д бүртгэлтэй 5.766 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хураахаар боллоо.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хөрөнгөжсөн Сангийн сайд асан С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгийг, хуурамч тамга тэмдэг үйлдэн Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур болон АНУ-д байрлах үл хөдлөхийг хураахаар болсон гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.52

Зөв С Баярын хөрөнгийг хурааж насаар нь шоронд хорих хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.