СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өндөр өртөгт хагалгааны 25 хувийг иргэнээс гаргуулдаг байдлыг цуцалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Хавдар судлалын үндэсний төвийн захирлуудын зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр “Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг өчигдрөөс эхлэн авахгүй болсон” тухай ХСҮТ-ийн албан ёсны мэдэгдлийг та бүхэн харж байна.

ХСҮТ-ийн захирлын мэдэгдэл үнэн эсэхийг тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "үнэн" гэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ХСҮТ-д 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 01/26 дугаартай албан бичгийн дагуу дээрх шийдвэр гарсан байна.

LIVETV HD телевиз, livetv.mn сайтын “Factcheck” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг өнгөрсөн бямба гарагт “Хавдар судлалын үндэсний төвд гарсан жигшүүрт хэрэг” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсний дараа өндөр өртөгтэй хагалгааны 25 хувийг иргэдээс авдгийг таслан зогсоох ёстой гэсэн өргөн хүрээг хамарсан шүүмжлэл хэлэлцүүлэг өрнөж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (22)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.123

Даатгалаас төлөх юм уу? Эмнэлэгийн төсөвт суугдах уу? Хэн энэ өртгийг гаргах бол? Эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжид өөрчлөлт гарах уу? Чанар муудчихгүй биз?

бөб
3 жилийн өмнө
139.5.216.251

заавал юм юм болж байж ингэдэг. хавдартай энэ тэр гээд зориуд гэдэс гүзээ хагалаад хүнээс мөнгө нэхээд байдаг юм уу.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.182

Танай хамт олонд Монголын олон хүний өмнөас баярлалаа гэж хэлье

Би
3 жилийн өмнө
202.126.90.121

Болж дээ хар хэрээнүүд шуналтахгүй

зочин
3 жилийн өмнө
192.82.68.178

үнэн юм уу.

Өвчтөн
3 жилийн өмнө
192.82.67.233

Багажны үнэ гэж 1 сая орчим төгрөг олон жил авсан, үүнийг хэлээд байна уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.135

Энэ бол нөгөө эмчийн нэхсэн мөнгийг хаацайлах гэсэн арга бна. Эндээс дүгнэхэд Хавдар-ын эмнэлгийн дарга эмч нарын авилгажсан, өвчтөний мөнгийг дээрэмддэг зохион байгуулалттай бүлэг бдаг гэдэг нь тодорхой болж бна.

Алтан
3 жилийн өмнө
202.9.46.206

ЭНЭ БОЛ ХСҮТ- ИЙНХНИЙ БУСАРМАГ ЯВДЛАА ХААЦАЙЛАН ОЛОН ТҮМНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН ЯВДАЛ ШҮҮ!!! НД - ЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛЭЛТЭЭР ХАГАЛГААНЫ БҮХ ЗАРДЛЫГ НД- ААС САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛСОН ШҮҮ ДЭЭ!!!

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.80

ашгүй дээ зовж шаналсан хүн л эмлэнлэг эмч 2ийн байдлыг хардаг ядарсан бид монголынхоо эмч нарт л амь насаа даатгаад очидог мөнгөтөй чадлтай хүн гапагшаа явдаг байх даа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.67

Үнэн юм уу

Eegii
3 жилийн өмнө
103.212.119.92

3-саяаа 2болгож 20-минутаа Цаг болгооч бас

Сүрэн
3 жилийн өмнө
203.91.115.56

30хувийг аваад бсан.даа.Үүдээр нь ороод оруут л мөнгө төлөх ажил эхлэнэ.Хүлээн авахын зарим эр эмч.сувилагч нь их ад үзэж сувилагч нь маш харгис хатгаж,бараг зодох шахаж тарьсан их гомдсон.Наад эмнэлгийн зарим нь тэртэй тэргүй хавдар юм чинь үхнэ манайд л ирнэ гэж мөнгө авах ажил хийдэг гарууд бдг.сайн шалгаад хариуцлага тооцох хэрэгтэй.

Ууганцэцэг
3 жилийн өмнө
66.181.161.26

Нэг эмчийнхээ хийсэн хэргийг цагаатгах гэсэн башир арга л бна хавдартай амь нас нь цаг минутаар хэмжигдэж бсан хүнийг мөнгө нэхэж аргаггүй бдалд оруулж эцсийн шатанд нь хүргэсэн эмчдээ яагаад хариуцлага тооцож чадахгүй бган энэ тал дээр нь эоүүл мэндийн яам яагаад юу ч хийхгүй бган бэ

D.Chuluundaatar howsgol aimag
3 жилийн өмнө
66.181.189.105

oglooni mende ta bvhend bayrlala zow zvvtei asuudal garsan baina

Зочин
3 жилийн өмнө
103.57.94.189

Энэ бол өндөр Өртөгт хагалгааны Багаж хэрэгслийн 25%..... Төөөөрөгдүүлэх гэж байна...... Харин үүүүнээээс гадна эмч нар Гар цайлгах Мөнгө Авдаг байсан нь үнэн....Авдаг шүүүүүү

Зочин
3 жилийн өмнө
103.57.94.189

Энэ бол өндөр Өртөгт хагалгааны Багаж хэрэгслийн 25%..... Төөөөрөгдүүлэх гэж байна...... Харин үүүүнээээс гадна эмч нар Гар Цайлгах Мөнгө Авдаг!!!!! .........

Залруулагч
3 жилийн өмнө
124.158.113.3

Уучлаарай, энд ташаа ойлголтыг албаар хавчуулаад өгөөд байх юм даа. Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлдөг байсан 25%-г иргэн төлөхгүй болж байгаа нь 2020 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтүүд оруулан батлуулаад хуулийн хэрэгжилт 2021 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаатай холбоотой шүү. Энэхүү шинэчлэн найруулсан хуулийг эрүүл мэндийн салбарын бүх шатанд хэрэгжүүлэх чиг үүргийнхээ дагуу ХСҮТ-ийн удирдлагын зөвлөлөөс гаргасан тушаалыг ТВ нэвтрүүлэг, хувь хүний ярилцлагатай холбон тайлбарлаж байгаа нь буруу гэдгийг хэлмээр байна. ХСҮТ бизнесийн байгууллага биш төрийн хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага гэдгийг ойлгоорой.

Baigalmaa
3 жилийн өмнө
202.9.46.241

Unen l bgaada,togny mungu tegelsentei l adil bolohwiide...

Зочин
3 жилийн өмнө
66.181.184.57

Хэцүү юм даа мөнгөгүй бол үхэг цаашаа л юм бна

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.53

Хаьдараас урдьичлан сэргийлэх нь л чухал шүү! Үнэгүй тайрах нь ч чухал биш шүү дээ. Олноор нь өдөр бүр тайрах нь бой хийж байгаа юм шиг аймшигтай! Эрт у/с - үзлэгт хамрагдая! Хими их орсон хүнснээ сэргийлж судалгаа хмйе! Хликобактерийг устагая!

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.6

Даатгалын хуулиар зохицуулагдаж байгаа асуудал шүү дээ Хавдарын эмнэлгийн удирдлага өөрсдөө санаачлаад хиисэн юм шиг харагдах гэж ядах юмдаа Тэрний оронд дээрэмчин эмч нарынхаа эрхийг цуцалж зайлуулбал таарна

ZOCHIH
3 жилийн өмнө
66.181.161.10

SHUHALTAI XUH BISH ARAATSH EMCHEE AJILAAS N XALAAD SHUUXED SHILJUUL

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.