Хөвсгөл аймагт газар хөдлөлтийн идэвхтэй гурван бүс байдаг бөгөөд тэдний нэг болох Хөвсгөл нууранд газар хөдлөлт үүсч чичиргээ нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Энэ газар хөдлөлтийн чичиргээг амьтад түрүүлж мэдэрдэг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Уг асуудлаар ШУА-ын БХ-ийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч Г.Сүхчулуунаас тодрууллаа.
Г.Сүхчулуун: Амьтад газар хөдлөлт мэдэрдэг гэсэн батлагдсан зүйл байхгүй, газар хөдлөлт мэдэрдэггүй байх боломжтой. Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийг Улаанбаатарт байгаа тэжээвэр амьтан мэдрэх боломж тун бага. Гэрийн тэжээвэр амьтад оршин байгаа орчиндоо дассан байдаг учраас газар хөдлөлт мэдэрдэггүй байх боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.