СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: М.Өлзийбат: Хөвсгөл аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт тооцогддог

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө 6.5 магнитудын газар хөдөлсөн. Энэ талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн салбарын дарга М.Өлзийбатаас тодрууллаа. 

Хөвсгөл аймаг нь газар нутгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг харьяалагддаг байна. Газар хөдлөлийн механизм нь Байгаль нуурынхтай адил. Хөвсгөл нуур маань газар хоёр тал руу тэлэхэд үүссэн нуур юм. Тус газар нутгийг Бүсийн голын хотгор, Дархадын болон Хөвсгөл нуурын хотгор гэсэн 3 бүсэд авч үздэг. .

Судалгаагаар, энэ бүс нутагт хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдөлж байна. 1991 оны 12 дугаар сарын 27-нд түрүү дурдсан 3 бүсийн Бүсийн голын хотгорт буюу .

6.5 магнитудын газар хөдлөлт гэдэг нь 7-8 баллын чичиргээ үүсгэдэг байна. Хөвсгөл аймаг нь алслагдсан нутаг учир чичирхийллийн долгион нь томоохон хот суурин газар замхарсан байдлаар мэдрэгдэж буй нь тэр гэдгийг хэлэв. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгаас нааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн томоохон суурин газар хуурай, хатуу газар дээр 4-5 баллын чичиргээ үүсгэж хүн амд мэдрэгджээ. 

Газар дээр нь буюу Ханх суманд нарийн хэмжилт явагдаж байна. Тус суманд модон байшингаас бусад байшин барилгын хана цуурч, цонх хагарчээ. Сүүлд авсан мэдээллээр,

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.