Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нэмэгдлийг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд сар бүр улсын төсвөөс олгож ирсэн.
Монгол Улсын 2021 оны төсвийн хуулиар уг нэмэгдлийн санхүүжилтийг харьяалах салбарын Төсвийн Ерөнхийлөн захирагчийн багцад тусган баталж, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн алдар цолтон ахмад настанд олгох "НЭМЭГДЛИЙГ" шагнагдсан салбар буюу харьяалах яамдаас олгохоор шийдвэрлэсэн.
Иймд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Нийгмийн халамжийн сангаас алдар цолтон ахмад настны нэмэгдлийг олгохгүй болохыг иргэд та бүхэн анхаарна уу.
2021 онд насны болзол ханган алдар цолтон ахмад настны нэмэгдэл авах эрх үүссэн ахмад настанд шагнагдсан салбартаа нэмэгдэл авах өргөдөл хүсэлтээ гаргахыг анхаарна уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
1945 oны ахмад дайчинд нэмэгдэл мөнгийг нь хэвээрээ юу