АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“A Sex and the City” галзуу Самантагүйгээр эргэн ирнэ

Нийтэлсэн
3 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 сарын өмнө

“A Sex and the City” цуврал уран сайхны кино 20 гаруй жилийн дараа дахин шинэ ангиудаа гаргахаар төлөвлөж байна. Гэвч шинээр гарсан цувралд “галзуу” хочит Саманта буюу Ким Кэтролл дахин тоглохооргүй болжээ.

1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед Нью-Йорк хотод амьдарч байгаа дөрвөн эмэгтэйн хувийн амьдрал, ажлын тухай HBO-ын цуврал шоу олон шүтэн бишрэгчтэй билээ. Харин энэ удаад . Ким Кэтролл чухам ямар шалтгаанаар шинэ цувралд оролцоогүйг албан ёсны эх сурвалж хараахан мэдэгдээгүй байна.

Кино бүтээх явц энэ жилийн хавар эхлэхээр төлөвлөж байна. Ихэнх зураг авалтыг Нью-Йорк хотод хийх юм. “A Sex and the City” цувралтай хамт өсч том болсон шүтэн бишрэгчид нь шинэ цувралыг тэсэн ядан хүлээж байгаа гэдгээ цахим сүлжээнд хуваалцаж байна.

Уг цувралын эх зохиолыг 1997 онд АНУ-ын зохиолч Кэндис Бушнеллын бичсэн номоос сэдэвлэж Даррен Стар бичжээ. 1998 оноос эхлэн гарсан цуврал 2004 он хүртэл нийт зургаан улирлыг хүргэжээ. Мөн 2008, 2010 онуудад бүрэн хэмжээний кино бүтээл гарсан.  

Цуврал телевизийн дэлгэцэнд гарч эхэлснээс хойш эмэгтэйчүүдэд хайр, бэлгийн амьдралынхаа тухай нээлттэй ярилцахад маш чухал хувь нэмрээ оруулсан гэж үздэг байна. Түүнчлэн Космополитан сэтгүүл, секс тоглоомууд ч трэнд болж байжээ.

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.