XX зуунд дэлхийн хэмжээнд M≥8.0 газар хөдлөлт 33 удаа тохиолдсоны дөрвөн удаагийнх нь Монгол оронд болсон байдаг.
1905 оны долдугаар 9 болон 23-нд Булнайн нуруу, Хангайн нуруу, Хан Хөхий нуруунд 8 баллын хүчтэй газар хөдөлж газрын гадаргууд 130 км хагарал үүсчээ.
1931 оны наймдугаар сарын 10-нд Монгол Алтайн нуруунд 8 баллын газар хөдлөлтөөс үүдэн 189 км газрын гадаргуу хагарсан байна.
1957 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Говь-Алтайн нурууны Гурван Богдод болсон 8.3 баллын газар хөдлөлтийн уршгаар газрын гадаргууд 270 км урт үргэлжилсэн эвдрэл хагарал үүсчээ.
Монгол орон маань өөрөө Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд Говь-Алтай, Булнай, Цэцэрлэг, Монгол-Алтай зэрэг дөрвөн газарт дэлхийд бүртгэлтэй хүчтэй газар хөдлөлт болж байжээ
1957 оны Говь-Алтайн нурууны Гурван Богдод болсон 8.3 баллын газар хөдлөлтын уршгаар 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдэж, эдийн засагт тухайн үеийн үнэлгээгээр 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан.
Энэ тохиолдол нь Монгол орны нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог болохыг баталсан үзэгдэл болоод зогсохгүй газар хөдлөлийн судалгааг шинээр эхлүүлж байсан манай орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэнг бэлтгэх, газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулалтын үр дүнг гадаад орнуудтай харилцан солилцох зэрэг олон талт асуудлыг нутаг дэвсгэрийнхээ онцлогт зохицуулан шийдвэрлэх тулгамдсан, зайлшгүй хэрэгжүүлэх зорилт болон тавигдсан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ газар хөдлөлтийг мэдэх буурайнууд амьд бий бий
Сүрэг малтайгаа , хүнтэйгээ газрын хагархай ангалаар унаж , газрын гүнд олон хоногоор мал майлалдаж бсн гсн Яриа ч бдг !!!