АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 3 сарын өмнө

Манай судлаачдын эрдмийн ажил, бүтээл дэлхийн түвшинд гарах боломж бүрдлээ

Нийтэлсэн
3 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 сарын өмнө

Манай улс 2020 оны 10 сарын сүүлээр TEIN/ Trans Eurasia Information Network/-д холбогдож, 24 дэх гишүүн орон болжээ. Ингэснээр

Эхний ээлжинд “Эрдэмнэт” нь 150 Mbps хурдаар TEIN сүлжээний Хонг-Конг дахь порттой холбогдож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн геологийн салбарын судлаачид БНХАУ-ын Бээжингийн SHRIMP төв, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Шинжлэх Ухааны Академитай хамтран эрдэс  баялгийн бүтцийн судалгааны, АШУҮИС-ийн Амгалан дахь шинэ эмнэлэг Японы талын холбогдох төвүүдтэй  хамтран алсын зайн оношилгоо, эмчилгээний төслийг TEIN сүлжээг  ашиглаж явуулахаар бэлтгэлээ хангаж байна. МУИС ч TEIN сүлжээний ач холбогдлыг ойлгож, үр дүнтэй ашиглахын тулд “Эрдэмнэт” -тэй физик холболт үүсгэхээр ажиллаж байна.

Ингэснээр

Мэдээлэл хүргэхэд,

Улс орнууд өөрсдийн боловсрол, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны академик сүлжээтэй байдаг бөгөөд олон улсын нэршил нь NREN – National Research and Education Network.  Эдгээр сүлжээ хоорондоо холбогдож бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны том сүлжээг үүсгэдэг. Тухайлбал, Европт GEANT, Хойд америкт INTERNET-2,  Төв азид CAREN, Өмнөд америкт CLARA, Ази номхон далайд TEIN гэсэн төрөлжсөн сүлжээнүүд бий болсон.

Манай улсын хувьд NREN -ий чиг үүргийг “Эрдэмнэт” сүлжээний төв (одоо БШУЯ-ны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төвийн нэг хэлтэс) гүйцэтгэдэг. Тус төв 2013 оноос хойш уйгагүй хөөцөлдөн 2016 онд TEIN сүлжээний гишүүн орон болсон байна. Харин энэ удаад ийнхүү TEIN -д холбогдож байна.

Боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээ нь холбогдсон хэрэглэгчийн тооноос хамаар ч хурд нь савалдаг ердийн интернэтээс байнгын тогтвортой өндөр хурдыг хангаж өгдгөөрөө давуутай юм.  

TEIN сүлжээнд холбогдох асуудал салбарын байгууллагын хувьд нээлттэй бөгөөд яаж холбогдож, үр шимийг нь хүртэж болох талаар erdemnet@edu.mn хаягаар хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.