СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШӨХТГ-аас такси дуудлагын үйлчилгээтэй холбоотой гомдлыг хянана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

. Энэхүү эрэлт хэрэгцээг далимдуулан такси компаниуд дуудлагын утас ашиглахдаа энгийн төлбөрт дугаар ашиглахгүйгээр иргэдэд нэг минут нь 500-700 төгрөг хооронд төлбөртэйгээр үйлчилж хохироож байгааг ШӨХТГ-аас тогтоожээ.

Такси үйлчилгээний компаниуд энгийн төлбөрт дуудлага 1800-1950, 1800-1991 гэх мэт энгийн утас тарифт дугаарууд байсаар атал 1900-1950, 1900-1991 өндөр төлбөрт дугааруудыг ашиглан ажиллаж байгаа нь тогтоогдсон тул ШӨХТГ-аас тэднийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг авахаар болсон байна.
Тухайлбал, энгийн төлбөрийн тарифтай 1800-1950 дугаарын утас нь 1 минут орчим дуудахад дуудлагыг авахгүй байх атал 1900-1950 дугаарын утас нь 10 секундын дотор дуудлага авч байгаа хяналт шалгалтын үеэр тогтоогджээ.
Энэ нь такси компаниуд зориудаар худалдааны арга хэрэглэн өндөр төлбөрт дугаараас үйлчилгээг авахуулах, төлбөрийг тооцон авч ашиг олох зорилго агуулж байна хэмээн ШӨХТГ-аас үзжээ. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан тоотыг дээрх үйлчилгээг үзүүлэгчдэд хүргүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.