СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар хилээр оруулахыг завджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр  Монгол Улсын иргэн  “Ж” зургаан нэр төрлийн нийт 69 хайрцаг эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ. Уг хэргийг Зам-Үүд дэх гаалийн хяналтын байцаагчид ачааны машинд ачигдсан бараанд гаалийн хяналт шалгалт хийх үеэрээ илрүүлжээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл нь тарифын бус хязгаарлалттай бараа бөгөөд тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн импортлохыг хориглодог байна. Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр давуулахыг завдсан иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгож, тухайн эд зүйлсийг хураах хуулийн заалттай юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.