СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д 11 сая иргэнийг хөл хорионд орууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Шижиажуан хотод коронавирусийн халдварын 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ. Хотын захиргаа халдварын тархалтыг цаашид нэмэгдүүлэхгүйн тулд 11 сая оршин суугчийг хөл хорионд оруулжээ.

Иргэд хотоос гарах хориотой бөгөөд сургууль боловсролын байгууллагуудыг хаалаа. Хот даяар 5,000 гаруй шинжилгээний төв байгуулж оршин суугч нэг бүрийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. Мөн голомт гэж үзээд буй Гаочен дүүргийн оршин суугчдын гарах, орох хөдөлгөөнийг аль алиныг нь хорьсон байна.

Автобус, галт тэрэг зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийг зогсоож, нислэгүүдийг цуцалжээ. .

БНХАУ-ын нутаг дэвсгэрт ойрын таван сар гаруйн хугацаанд нэг дор ийм их хэмжээний коронавирусийн халдвар илрээгүй байсан юм. Ийм тохиолдолд Хятадын Засгийн газар голомтуудыг илрүүлж, хөл хорио тогтоон, олон нийтийг шинжилгээнд хамруулж байгаа нь үр дүнгээ өгсөн гэдгийг Ухань, Чиндао, Кашгар хотуудын туршлагаас харж болно.

Шижиачуан хот нь хойд зүгийн . Удахгүй Хятадад дорнын тооллоор шинэ жил буюу цагаан сарын баяр болох гэж байгаа. Эдгээр өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг тул баярын өмнө ийнхүү хөл хорьж яаралтай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.