СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-08

LIVE: СХД-ийн 17-р хорооны ИНХ-ийн дарга Ч.Лүмэдмаа: Хөл хориогоор далимдуулаад байрны нэгдүгээр давхарт гарааш барьчихлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

СХД-ийн 17-р хороо, 33-р байрны нэгдүгээр давхарт иргэд, оршин суугчдын эсэргүүцлийг үл тоон нэгэн иргэн авто гарааш, автомашины шил солих өргөтгөл барьсан талаар манай LIVETV телевизэд иргэд хандсан юм.

СХД-ийн ИНХ-ийн дарга Ч.Лүмэдмаа: Хөл хориогоор далимдуулаад хоёр сарын өмнө байрны нэгдүгээр давхарт гарааш барьчихлаа. Иргэд, оршин суугчдийн хувьд амьдрах таатай орчин алдагдаж, дуу чимээ их гаргаж байна хэмээн маш их эсэргүүцэж, .

Ингээд дүүргийн Газар зохион байгуулалтын газрын даргын 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар тус авто гараашийг албадан буулгах мэдэгдэл гаргаж, хуудас наасан ч хурдан баригдсан шигээ буулгаагүйд иргэд бухимдалтай байна.

СХД-ийн 17 дугаар хорооны 33-р байрны оршин суугчид: Анх автомашины шил сольдог жижигхэн газар байсан. . Үүнээс болж нэг, хоёр давхрын айлуудын үзэгдэх орчинг хязгаарлаж, тав тухгүй байдлыг үүсгэж байна.

Орон сууцны нийтийн эзэмшлийн газарт ингэж зөвшөөрөлгүй өргөтгөл барьж болохгүй байтал зөвшөөрөлтэй хэмээн иргэд бид нарт хэлсэн. Одоо хааяадаа автомашин засдаг юм уу маш их чимээ гаргадаг.

Оршин суугчдын тав тухгүй байдлыг алдагдуулсан, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй байгууламж барьсан энэ газарт арга хэмжээ авч өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсэж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.69.217

Буулга наад алаа

Дэлэг
3 жилийн өмнө
66.181.161.73

Наана чинь мэрэгжилийн хяналт гэж хахуулын эзэд байна уу?Тэд шууд л зогсоох эрхтэй.Тэгээд ч оршин байгаа газрынхаа төрийн байгууллагын шаардлагыг биелүүлдэггүй дэггүй нь дэндсэн хүмүүс байна даа.Болохгүй бол нөгөө Нямбаатартаа мат.

Оршин суугч
3 жилийн өмнө
66.181.183.164

Буулгуулах хэрэгтэй ш дээ. Өөрийн өмчлөлийн хашаандаа барьж бгаа биш ямар дураараа юм бэ.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.57

Мэргэжлийн хяналт. Газрын алба гэсэн аймшигтай авилгалд автсан хоёр газрын мэдэх асуудал. Авилгаа авцан юм чинь яг хөдлөнө шдэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.