Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газруудаар өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.
Одоогийн байдлаар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавилаа. Цаашид биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийх бөгөөд өнөөдрийн байдлаар зэрлэг ан амьтад хорогдсон тохиолдол гараагүй байна.
Булган аймгийн Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгийн ойн туруутан амьтдын 10 байршилд 1.8 тонн давс, 1 тонн тэжээлийн будаа тавьж биотехникийн арга хэмжээ авчээ.
Өнөөдөр Монгол улсад 1000 гаруй байгаль хамгаалагч эх орныхоо онгон дагшин байгаль, зэрлэн амьтад, түүхт өв соёлыг хамгаалан ажиллаж байна. Тэд жилийн дөрвөн улирал зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтний алинд ч хоёргүй сэтгэлээр унаган байгалиа үр хойчдоо өвлүүлэн үлдээх их үйлсэд зүтгэсээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.