Халуун сэдэв булангаар Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай коронавирусийн халдварын вакцин болон халдварын тархалтын талаар ярилцлаа.
Анагаах ухааны доктор Д.Наранжаргал:
-Коронавирусийн халдварын цар тахлаас гарах гарц нь вакцин хэмээн дэлхийн улс орнууд харж байгаа. Өнөөдрийн байдлаар АНУ-ын “Moderna”, “Pfizer”, Их Британийн эм үйлдвэрлэгч “Астра Зенека” компанийн вакциныг яаралтай хэрэглээнд гэсэн зориулалттайгаар хэрэглээнд нэвтрүүлсэн.
ДЭМБ-аас 172 орныг хамруулсан Ковакс хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнээс хөгжил буурай 80 гаруй оронд хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлэхээр болсон.
Тус байгууллагаас “Астра Зенека” компанийн 700 сая тун вакцин худалдан авч дээрх 80 оронд хувааж өгөх юм. Тэгэхээр 2021 оны төгсгөл гэхэд тухайн улс орны хүн амын 20 хувийг вакцинд хамруулахаар байгаа юм.
Хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулж байж, хэвийн амьдралд эргэн орно гэсэн үг. Тэгэхээр зөвхөн Ковакс хөтөлбөрт найдах биш нэмэлтээр вакцин худалдаж авах хэрэгтэй. Тухайлбал, Непал 28 сая хүн амтай мөртлөө 20 сая тун вакцин, Узбекистан Ковакс хөтөлбөрөөс гадна 35 сая тун вакцин захиалсан байгаа юм. Вакцин олноор үйлдвэрлэж эхлэх үед хэн хамгийн түрүүнд вакцин захиална, тухайн улс хамгийн түрүүнд иргэдээ вакцинд хамруулна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар 12 сая хүн вакцинд хамрагдаад байна гэсэн тоо байгаа.
Улаанбаатар хотод голомтод биш нийтийг хамарсан халдвар тархаад байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Халдвартай хүнийг аль болох хурдан олж илрүүлээд бусдад тараахаас сэргийлэх нь хамгийн оновчтой арга.
Халдвар авсан иргэдийн 20-50 хувь нь ямар ч шинж тэмдэггүйгээр халдвар авснаа мэдэхгүй явдаг. Эдгээр хүмүүс бусдад халдвар тараадаг гэсэн үг. Тэгэхээр халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлэх нь хамгийн чухал.
Манай Оном сангаас Нэг иргэн-Нэг өрх шинжилгээг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхийг санал болгож байгаа. Гэхдээ шинжилгээний чадамжаас шалтгаалж боломжгүй байгаа тул эмнэлгийн нөхцөлд халдвар гарч байгаа тул эмнэлгийн ажилтнуудыг 7 хоног тутамд шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Цаашлаад коронавирусийн халдвар авахгүй байх нь хамгийн сайн хамгаалалт гэдгийг иргэд хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Халдвар авсны дараа урт хугацаанд хүнд хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэхээр туслая гэж бодож бвал өөрийнхөө лабарторид шинжилгээ тус болооч.худлаа ийм тийм гэж хүмүүсийн сэтгэл санаа үймүүлж суух юм.1 өрхөөс 1 шинжилгээ гэдэг нь манай улсын лабарторийн хүчин чадлаас дэндүү давсан асуудал.тийм их шинжилгээ хийхийн тулд зайлшгүй хүн хүч хөрөнгө мөнгө хаях шаардлагатай.бас хувийн лаб-уудыг ашиглах хэрэг гарна.оном сангийн цаад далд санаа бол энэ шинжилгээ хийх нэрээр төсвөөс мөнгө л авах.хаана мөнгөний асуудал гарна тэнд оном сан элдэв юм ярьж явдаг.мэргэжлийн бус хүн тэргүүлдэг энэ сан тийм л ард иргэдээ гсн сэтгэл бвал төрийн энэ хүнд ачаанаас үүрэлцээд ядаж хэдэн хүнд шинжилгээ хийгээд өг л дөө.үгүй бол зүгээр дуугай бай.урьдын төсвөөс мөнгө авсан асуудлууд чинь дуусаагүй бгаа шүү.
Гол шинжилгээг багцалж хийх аргыг энэ багийн тусламжтай нэвтрүүлсэнээр шинжилгээний зардалыг маш сайн бууруулсан шүү! Ухаантай хүмүүс толгойгоороо төрдөө тусалдаг юм.