Ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаатай холбоотойгоор хөл хориог сахиулж байгаа цагдаа болон сонсогч нар гадаа хэт удаан зогссоноор эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар албаны хүмүүс ярих болсон. Мөн БНХАУ-аас оруулж ирсэн ПСР шинжилгээний тест хөлдсөн асуудал гарчээ. Энэ талаар бид АУ-ны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.
АУ-ны доктор Ж.Амарсанаа:
-Цагдаагийн байгууллагын ажилтнуудын гадаа ажиллах цагийг багасгах хэрэгтэй. Мэдээж байнга гадаа ажилласнаар урт хугацаандаа бөөрний өвчтэй, тархин толгойн өвчтэй болох эрсдэлтэй. Хамгийн түрүүнд чих, хацар, хамрын үзүүр, хөл гарны үзүүр хамгийн хурдан хөлддөг. Хангалттай дулаан хувцасаар хангаж чадаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр ард иргэд маань өөрсдөө хөл хорионы дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй.
-“Коронавирусийн PCR шинжилгээний халдварын сорьц авах багц” хөлдсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар таны бодол?
-Энэ онцгой үед тээвэрлэлт дээрээ зөв зохион байгуулалтаар ажиллах хэрэгтэй. Хөлдсөн урвалжийн чанар алдагдсан эсэхийг шалгах боломжтой. Үүнийг шалгах амархан байдаг. Аливаа урвалжийг хадгалахдаа хэт халуун биш, хүйтэн нөхцөлд хадгалах нь зүгээр гэж үздэг. Урвалж 1-2 хөлдөлтийг даадаг. Чанар алдагдаагүй гэж үзвэл хөлдсөн PCR тестийг ашиглаж болно. Үүнийг гэхдээ ХӨСҮТ шийдэх байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.