Өнгөрсөн шөнө Ард Аюушийн өргөн чөлөө дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иж бүрэн тохижуулсан 10 шон, 18 у/м тросс, 4ш гацуур, 5ш бут сөөг, 1ш сандал дайрч дахин сэргээх боломжгүй болгожээ.
Уг ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг "Охь мандал" ХХК хариуцан ажилладаг байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Хариуцлагагүй жолоочийн улмаас хайран сайхан моднууд, тохижуулсан ногоон байгууламж маань өдөр бүр сүйтгэгдэж байна.
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед жолооч бүр хариуцлагатай байж, өөрийн эд хөрөнгө болон тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын хийж бүтээж, өдөр бүр арчилж, хамгаалж буй хөдөлмөрийг үнэлж сурцгаая" хэмээсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.