Цусны нөөц дууссан тул "цусаа өгч, азтан болоорой" гэх агуулгатай мэдээлэл гарах болсон. Уг асуудлаар ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Улаан эсийн 14-21 хоногийн нөөцтэй байгаа тул нийгэмд ташаа, сөрөг мэдээлэл цацахгүй байхыг хүсье. Цусны нөөцгүй болоод иргэдийг цусаа өгөхийг уриалсан явдал биш. Мэдээж олон хүнийг цусаа өгөх үйлсэд оруулахын тулд олон улсад нь гэсэн урамшууллын системтийг ашигладаг. Түүнчлэн гаднаас цус цусан бүтээгдэхүүн авах хэмжээнд хүрээгүй" гэлээ.
Хэрэв та удахгүй цусаа бэлэглэх гэж байгаа бол ирэхээсээ өмнө дараах зөвлөмжтэй танилцаарай
• Та цус өгөх хугацаа болсон эсэхийг асууж тодруулах
•COVID-19 Коронавируст халдвар цар тахалын талаар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжүүдтэй танилцан халдвар хамгааллын дэглэм баримтлан ирэх
• Цусаа өгөхөд ямар нэгэн цуцлах шалтгаан байгаа эсэхээ тодоруулах / та боломжтой бол бидэнтэй утас болон и-мейлээр онлайн орчинд холбоо тогтоох/
Холбогдох утас: 70112857,70132857,11326504.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sain bnu tanaih hed tcag hurtel ajilaj ym be bi tcusa ugh gsn yma