СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-01-02

Дэлхийн 29 улс вакцинжуулалт хийж байгаа ба манай улс ДЭМБ-д хүсэлтээ өгсөн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий дахинд коронавирусийн халдварын нийт тохиолдол 81 сая давж, 1,8 сая гаруй хүн нас бараад байна. ЭМЯ-ны мэдээллээр олон улсад 172 вакцины туршилт эмнэлзүйн өмнөх шатандаа, 60 вакцины туршилт эмнэлзүйн шатандаа явагдаж байна. Эдгээрээс 18 хувь нь уурагт суурилсан, 9 нь адиновируст суурилсан, 8 вакцин нуклейн хүчилд суурилсан, 8 вакцин идэвхгүйжүүлсэн хэлбэрээр коронавирусийг устгахаар туршигдаж байна.

ДЭМБ Пфайзер-БоиНТек-ийн вакциныг албан ёсоор бүртгэж авлаа. Удахгүй уг вакцины хэрэглээний талаар албан ёсны зөвшөөрөгдсөн заавар зөвлөмжийг ДЭМБ гаргана. Тус байгууллагад яаралтайгаар бүртгэж авах хүсэлтийг 8 вакцины үйлдвэр өгөөд байна. Одоогоор 29 улс бүх нийтийн вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас хамгийн өндөр хувьтай явж байгаа нь БНХАУ байна.

Дэлхий дахинд вакцин үр дүн сайтай байгаа боловч амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа барих дүрэмтэй хамт хэрэгжүүлэхгүй бол үр дүнгүй гэдгийг олон улсын эрдэмтэд зөвлөж байна.

Манай улс хүйтэн орны горимд байдаг тул үүнд тохирсон вакцин авахаар ДЭМБ-д бүртгүүлсэн.

. Вирусийн өндөр идэвхжил 7-8 дахь долоо хоногтоо өндөр байдаг тул халдварын индексээр нөхцөл байдал хүнд шатандаа орж байна. Манай улсын хувьд халдвар шинэхэн байгаа тул тархалт өндөр идэвхжилтэй байгаа гэдгийг сануулж байна.

Англиас гаралтай мутацид орсон вирус одоогоор дэлхийн 32 оронд бүртгэгдсэн. Манай оронд мутацид орсон вирус тархаж байгаа эсэхийг хараахан судлаагүй байна. Гадны хэвлэлүүдэд мутацид орсон вирус бөөлжиж, суулгах, 20-оос доош насны залуус, бага насны хүүхдүүдийг өвчлүүлж байгаа, тархалт онцгой хурдан гэсэн эмнэлзүйн 3 онцлог шинжийг харуулж байгаа гэдгийг бичиж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.