ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа:
13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс БЗД-ийн голомтоос 16, Франкфуртын онгоцоор ирсэн хоёр хүнээс илэрсэн бол ХСҮТ-ийн эмнэлгийн хоёр ажилтнаас мөн халдвар илэрчээ.
БЗД-ээс илэрсэн 16 тохиолдлын 11 нь ойрын хавьтлууд байгаа бол нэг нь Тэнүүн-Огоо компанийн ажилтан байна.
Улсын хэмжээнд кластр өвчлөлийн хэмжээнд 734 байгаа бол зөөвөрлөгдөн орж ирсэнтэйгээ нийлээд 1215 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна.
ЭМЯ-ны албаны дарга С.Нарангэрэл
ЭМЯ-ны Коронавирусийн эсрэг баг өнгөрсөн жилийн хугацаанд 3389 удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өгчээ. 271 удаа мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгсөн байна. 378 удаагийн мэдээ, мэдээлэлийг гаргасан бол 640 гаруй мэргэжлийн эмчийн зөвлөгөөг шторк, инфографик хэдбэрээр хүргэжээ.
455 удаагийн судалгааны тоймыг орчуулан бэлтгэжээ.
323002 гэсэн утсаар 35818 хүнд коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж, мэдээлэл зөвлөгөө өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.