СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Удаан хадгалсан, давсалсан, дарсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тусам өвчин үүсгэх үндсэн шалтгаан болдог

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Энэ удаагийн "Халуун сэдэв" булангаар баярын өдрүүдэд хоол, хүнсээ хэрхэн зөв зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх нь ямар хор уршигтай талаар АШУҮИС-ийн доктор, профессор Д.Даваадоржтой ярилцлаа. 

Иргэдийн хувьд баярын өдрүүдэд өдөр тутмын хоол хүнснээс гадна нэмэлт ачаалалттай хоол унд хэрэглэдэг. . Түүнчлэн баяр ёслолын өдрүүдэд хүнсний хадгалалт дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Иргэдийн хувьд түргэн муудах хүнсээ удаан хугацаанд ил задгай байлгаснаар бактери үүсдэг. Иймд аль болох удаан хугацаанд ил задгай байлгалгүй хөргөгчид юм уу хөлдөөгчид хадгалах.

Түүнчлэн . Архи согтууруулах ундааны хувьд ердийн стандарт уулт гэж байдаг. Хүн өдөрт 125 грамм вино, шар айраг 330 мл, цагаан архи 75 мл гэх жишээтэй. Энэ уулт бол баяр ёслолын өдрүүдэд идэж, уусан хоол ундыг шингээхэд таарсан байдаг. Нүүрс ус, уургийн ачаалал дээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь нойр булчирхайг цочроодог.

Хоолоо хэтрүүлэн хэрэглэснээр хоолны хордлого, нойр булчирхай, мухар олгойн үрэвслүүд ихэсдэг. Ходоод өвдөх шинж тэмдэг илэрвэл халуун бүлээн давстай ус уух хэрэгтэй. Түүнчлэн хоол боловсруулах эм ууж болох ч хүндэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Зуны цагт хорхог, боодог идсэний дараа хүйтэн ус уух, архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэх нь нойр булчирхайн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор механик байдлаар хурц үрэвслүүд үүсгэдэг. Энэ байдал ч гэсэн баяр ёслолын өдрүүдэд ажиглагддаг.

. Худалдан авсан хүнсээ буруу хадгалбал бактери үржиж, хоолны хордлого үүсэх эрсдэлтэй. Удаан хадгалсан, давсалсан, дарсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тусам өвчин үүсгэх үндсэн шалтгаан болдог. Иймд шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авч зөв хадгалж идэхийг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.