СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сумьяабазар Нийслэлийн 381 жилийн ойн арга хэмжээнд төсөвлөгдсөн зардлын 2/3-ийг бөхөд зарцуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын 381 жилийн ойн баярын арга хэмжээнд төсөвлөгдсөн нийт зардлын 66 хувийг бөхийн барилдаанд зарцуулахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын А/1245 тоот захирамжийг та бүхэн харж байна.

Манай хотын дарга Д.Сумьяабазар хүүхэд ахуй наснаасаа эхлэн үндэсний бөхийн спортоор хичээллэж, Үндэсний их баяр наадамд түрүүлж Улсын аварга цол хүртсэн хүн болоод ч тэр үү бөхийн барилдааны бай шагнал, зохион байгуулалтад огт гар татаагүй байх юм.

Түрүү-Улсын заан М.Бадарч, үзүүр- Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр

Тухайлбал, түрүү бөхөд 6 сая, үзүүрлэсэн бөхөд 4 сая, шөвгөрсөн бөхөд 2 сая зэргээр өндөр бай шагнал өгсөн мөртлөө 400 гаруй уран бүтээлчийн хүч хөдөлмөрөөр бүтсэн хүндэтгэлийн концертод ердөө 10-хан сая төгрөг л зарцуулжээ.

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концертод Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Нийслэлийн “Улаанбаатар” чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 400 гаруй уран бүтээлч, техник арын албаны ажилтнууд оролцсон атал тэдний хөдөлмөрийг үзүүр, түрүүний хоёр бөхийн бай шагналтай адилтгасан нь шүүмжлэл дагуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

хаха бөхдөө хайртай болохоороо бөхдөө зориулж дээ хоосон толгой шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.