СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-30

Хурандаа Б.Ууганбаяр: Комеди хийдэг зургаан нөхрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр халдвар хамгааллын дэглэм зөрчсөн хэд хэдэн үйлдлийг иргэдэд мэдээлж, анхааруулсан юм.

“Зүч” зочид буудалд 5, 16 настай хоёр хүүхдээ орхин тусгаарлалтад орсон. Тухайн гэр бүлийн зүгээс хоёр хүүхдэдээ санаа зовниж буйгаа Шуурхай штабад мэдэгдсэн тул ГБХЗХГ-т хандаж, тухайн хоёр хүүхдийг хяналтад авахаар болжээ.

Коронавирусийн халдвартай иргэн О нас барсан билээ. Иймд буяны арга хэмжээ зохион байгуулахдаа хүнийхээ тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэм сахих буяны ажилд оролцож байгаа иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

Нэг иргэн өөрийнхөө төрсөн өдөрт 20 гаруй иргэнийг урьсан байгаа. Тэгвэл төрсөн өдөр зохион байгуулсан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.

Иймд олон хүн цуглуулсан арга хэмжээ хийхгүй байхыг ард иргэдээсээ хүсэж байна. Нэг сэжигтэй, хавьтал болсон нөхөр онлайн гар утасны худалдаа зохион байгуулсан нь тогтоогдсон. Цахимаар худалдан авалт хийж байгаа үед халдвар хамгааллыг дэглэм сахихыг дахин дахин хэлмээр байна.

Нэг нөхөр гурван найзаа гэртээ дуудан, согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн иргэний хувьд Ковид-19 шинж тэмдэгтэй байсан бөгөөд шинжилгээгээр халдвартай гэдэг нь батлагдсан.

. Халдварт өвчнөөр тоглож, олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг буруугаар ярьж, ард иргэдэд ойлгуулж байна. Тухайн зургаан нөхрийн хувьд нэг дор, амны хаалтгүй ярьж байсан. Ер нь дэг журам сахилгатай байж энэ өвчний ард гарна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.