СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2020-12-29

Өнөөдөр эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12-р сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж байжээ.

VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг одоогоос 109 жилийг өмнө байгуулсан юм.

XX зууны Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах ёстой өдөр мөнөөс мөн билээ.

Энэхүү түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох хуулийг Монгол Улсын Их хурлаас 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр батлан гаргасан бол 2011 оны 12-р сарын 23 өдрийн хуулиар өөрчлөлт оруулж "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн албан ёсоор нэрлэсэн түүхтэй. Жил жилийн энэ өдөр бүх нийтээрээ амардаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.