СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-28

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй компаниуд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй хохирч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй зэвсэгт хүчний ахлагч, офицерууд өнгөрсөн наймдугаар сараас хойш цалингаа авч чадахгүй байгаа асуудлыг бид өмнө мэдээлсэн.

Уг мэдээллийн дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон туслан гүйцэтгэгч компаниуд, хувь хүмүүс 2020 оны наймдугаар сараас хойш гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй хохирч байгаа талаараа манай телевизэд мэдээллээ.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ

Миний хувьд Өмнөговь аймгийн Манлай сумаас Цогтцэций хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн оролцож байгаа. Энэ хугацаанд 2020 оны зургадугаар сарыг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг цаг тухай бүрдээ авч байсан бол долдугаар сараас хойш гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадахгүй хохирч байна.

Манай байгууллага төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй “Монгол зам” компанид ковш түрээсэлдэг юм. Гэтэл тус компани эхэндээ цаанаас санхүүжилт орж ирэхгүй байна гэдэг байсан бол одоо бүр утсыг нь маань авахаа ч байсан. Бид бүр аргаа бараад ядаж манай жолооч нарын цалинг нь тавих хэмжээний санхүүжилт өгөөч гэж гуйхад “Цагаа тулахаар бид өөрсдийгөө л бодно шүү дээ”  гэж хэлдэг боллоо.

“Монголын төмөр зам” компанийн Ерөнхий санхүүчээс нь асуухаар санхүүжилт нь тэгж байгаад орж ирэх байхаа л гэж хэлэх юм. Ингэсээр байтал он гарлаа. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна.

Манай компани гүйцэтгэлийн төлбөртөө 25,000,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөө авбал ажилтнуудынхаа цалинг тавьж, бусдаас авсан өр төлбөрөө төлмөөр байна. Үнэхээр хэцүүхэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна гэв.

ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ-2

Би Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт төмөр зам тавьж буй “Их модун” компанийн охин компани болох “Монгол зам групп” компанид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Манай компанийн хувьд замын даланг индүүдэх ажлыг гүйцэтгэсэн боловч өнгөрсөн долдугаар сараас хойш мөн л гүйцэтгэлийнхээ төлбөрийг авч чадахгүй хохирч байна.

Учир шалтгааныг нь асуухаар “Зүүнбаян төмөр зам” гэдэг шинэ компанид хамаг мөнгөө хийж түгчихээд байгаа гэж дууллаа. Тэр байгууллагын дарга нь ажилдаа жинхлэх гээд материал нь АТГ дээр хянагдаж байгаа гэсэн. Хэрвээ хянагдаад ажилдаа орж чадвал л мөнгө орж ирнэ гэж хэлэх юм. Би 26,000,000 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөрөө авахаар хүлээж байгаа. Их л чирэгдэж бухимдаж байна даа. Хөл хорио гээд бүх зүйл хаалттай байгаа учраас мөнгөнийхөө араас олигтойхон хөөцөлдөж чадахгүй байна. Яг над шиг гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй хохирч яваа 200-300 гаруй хувь хүн, туслан гүйцэтгэгч компаниуд байгаа байх гэлээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниуд гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авч чадахгүй хохирч байгаа асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас асуухад “Эрдэнэс-Тавантолгой компаниас санхүүжилтээ “Зүүнбаян-төмөр зам” компани руу шилжүүлсэн. Харин тэр байгууллагынх нь дарга нь томилогдож чадаагүй байгаагаас үүдэлтэйгээр тухайн санхүүжилтээ Монголын төмөр зам болон бусад байгууллага руу шилжүүлж чадахгүй байна” гэх тайлбарыг өгсөн юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар Эрдэнэс-Тавантолгой ХК нь 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр төмөр замын бүтээн байгуулалтад оролцогчдын цалин хөлс болон гүйцэтгэлийн төлбөр болох 70 тэрбум төгрөгийг “Зүүнбаян-төмөр зам” компани руу шилжүүлжээ. Гэвч дарга нь ч томилогдоогүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй компани руу тэрхүү санхүүжилтыг өгснөөс үүдэлтэйгээр тухайн мөнгө нь гарч чадахгүй түгжигдэж ийм олон асуудлыг дагуулаад байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (33)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.84

Tumur zamaas awax awlgaa awch chadaagvil bna xezee sanxvvjil orxiin boloo

Damdin
3 жилийн өмнө
202.55.188.106

ажлын хөлсөө авилдаа хүн техник цаг зав байгаа бүхнийг нь авч ашиглчихаад болилдоо ийм байдалаар яаж монгол улс бүтээн байгуулалт хийнэ дээ

Erdenebat
3 жилийн өмнө
103.57.92.246

Ajil hiilegsen ym bol ajliinha holsiig ogldo hun chanargui nowshnuud bh yma ene humuusiin ard asar ih asuudal bdgiig medmeer ym

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.135

Ulsiin ajil geheer l dandaa zawaarsan tolbor totsoonii asuudaltai bhiimaa shat shatnii darga nertei luiwarchinguud n zugeer hunii hiisen ajiliin holsiig ogchihoj boldoggui ymuu

Зочин
3 жилийн өмнө
43.242.243.91

Todorhoi hariult ugwul sn bna

Bagii
3 жилийн өмнө
66.181.178.84

Turees mongoo avmaar l bn bank bank busiinhaa huumd hamag bdgaa ogch bn daa

ZaaVaR
3 жилийн өмнө
66.181.161.68

Үхнэ үхнэ гэж үхрийн мах барав гэдэг шиг өшгө өгнө гэж өчнөөн сар боллоо. Мөнгөө авъя аа. пиздануудаа

Г.Эрхэмбаяр
3 жилийн өмнө
66.181.161.2

harin tiimee 7 saraas hoish mongoo awsangvi tvn hezvvl bna ar ger bvl geel hurdan oruulmaar bna da

ZAYA
3 жилийн өмнө
202.55.188.93

Tsalingaa awii

Зочин
3 жилийн өмнө
150.129.143.67

2015 онд Авто худалдааны төв техникийн захад (Нийслэлийн өмчит компани) ажил гүйцэтгэсэн төлбөрөө авч чадахгүй 5 жил боллоо хөөрхий

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.222

Замбраагүй явсны гайг залруулах бөөн юм болж байгаа биз ингэхэд цэргүүд 20 сая авсан өгсөн рёклам юмуу

zamchin
3 жилийн өмнө
202.9.46.43

Zavharsan yuma. 60-70 kompanid ajillasan uchnuun olon ajilchin tvreeslegchid tsalin hulsuu avch chadahgvi zovj hvleej bna.Darga nariin hvnd surtal arai l heterleeshdee. Ulsdaa heregtei zam ged l setgelee zoriulad l zvtgeed bsan odo ulsiinh n baij bga tsarai gej novsh yumaa. xurdan munguu uguucheeeee!!!

Жамбаа
3 жилийн өмнө
202.9.46.32

Энэ ч танил зүйл болоод явчихлаа шүү урьд нь нэг компанийн захирал амиа хорлох гэж байлуу 2.ч компани манайд өртэй юмсан

Дорнын зам
3 жилийн өмнө
64.119.20.84

Ийм төсөл стой гай боллоо

Дорнын зам
3 жилийн өмнө
64.119.20.84

Гайтай төсөл. Үнэхээр харамс бна хамаг мөнгөө концес мэт оруулсан хүүндээ дарлуулж гэрээсээ хөөгдлөө

Монгол зам
3 жилийн өмнө
64.119.20.84

Бүх ах дүү нарынхаа мөнгийг авсан одоо гайтай юм болж удамдаа муу хүн боллоо мөнгөө өгөөчээ ямар хэцүү юм бе

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.110

Ажилаа хийлгэсэн бол цалингийн өгөх хэрэгтэй шдээ муусайн Хүрэлсүгээ даган баяссан МАН ын луйварчингууд ар гэрийн амьдрал нь хэцүүд

irgen
3 жилийн өмнө
202.126.89.112

tsalingaa abmaar bnaa shine jil bolj bhad huuhduuddee belegniich mongogui bna

Иргэн
3 жилийн өмнө
103.212.116.37

Халтмаагийн Баттулгаас ав !?! Тэр гадаадад хур хөрөнгө хурааж хөеөгөө зузаалсан бгаа !!! Бүх хөрөнгийг нь хурааж , цоохор лээлийг нь нөмрүүлээд ..... Гүйцээ

Mongol zamaas
3 жилийн өмнө
66.181.179.177

Mongoo avii Battulgaa chinii ajil bizdee

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.103

Мөнгөө авмаар байна

Норвоо
3 жилийн өмнө
66.181.161.103

Мөнгөө аваар байна

Нямаа
3 жилийн өмнө
103.140.11.2

Бид нар бас цалингаа авмаар байна

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.116

7н сараас хойш аваагүй хиисэн ажлын хөлсөө авмаар байна

Jamkaa
3 жилийн өмнө
66.181.161.72

Tureesee awmaar bn yaah gd bgaan bolooo shiidtei hariu ugulduuu hurelsuhee

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.246

7сараас 11 н сар хүртэл цалингаа авмаар бна ар гэр хэцүүдлээ

Алтан
3 жилийн өмнө
66.181.161.61

Урьдны овоолсон шороо гээд бгаа төмөр зам дээр ч бас л ийм асуудал бсан.олон компани хохирсон.хохироосон нь харин ерөнхийлөн луйвардагч болоод ..... явна даа хаха дараагийнх нь хүүк болохын байгааз

Зочин энэ
3 жилийн өмнө
202.9.46.165

Энэ төмөр замын далан дээр ажилласан түрээс мөнгөө авч чададгүи мөнгөө авмаар бна нэг хүнии ард олон мянган гэр бүл бна энэ өвчин цар тахал дэгдсэн хүнд үёд бид улсаас мөнгө төгрөг өгөөч гэж гуигаагүи хиисэн ажлынхаа хөлсөө авья л гэж баигаа юм шүү дээ

зочин
3 жилийн өмнө
202.9.46.180

Хүрэлбаатар сангийн сайд байгаа тохиолдолд эх оронд хэрэгтэй үр өгөөжтэй төслүүдийн мөнгийг гацаана шүү. Улс төрчидийн зодооноос болж ажил гүйцэтгэсэн иргэн аж ахуйн нэгжүүд хохирч байна. Санхүүжилт удааснаа тайлбарлах, бас уучлалт гуйх хэрэгтэй. Хүрэлсүх нь Хүрэлбаатартаа хөтлөгдөөд байгаа нь өөрийгөө их жижигхэн харагдуулж байна.

Зочин
3 жилийн өмнө
64.119.22.194

Tur zasag teneg bna muu bna. Darga n tomilogdoogui tsaasni company ruu mungu hiideg n yamar uhaan bnaa. Gomo tsarailsan gankhuyag tenegees bolj bna shee. Uchnuun hunii tsalin hulsiig haagaad.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

Munguu avmaar l bn sh dee 322-328. Mogoin gol em jo hhk

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.165

Энэ ажлын мөнгө буудаггүй баларч бна оноос өмнө энэ хэдэн худалч томчууд өгдөг боловуу бас нэг хурган дарга нь идчихсэн юм боловуу яана даа

fuck atlaga
3 жилийн өмнө
59.153.115.127

Uulaasa hulgai hiij hun hulhidahiig 30 garan jil hiij baigaa hun ehluulsen tusluus enenees uur ymar ur dung huleehude. Mongol yanlachuud ni bodwol uzej l bga blgui

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.