СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-12-28

Ц.Туваан "тамгагүй хутагт" болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

АН-ын цахим Их хурлыг эсэргүүцсэн ч болиулж чадаагүй, одоо энэ хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзсээр байгаа хүн бол АН-ын дарга С.Эрдэнэ юм.

Уг нь УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын тамгыг генсек Ц.Туваандаа атгуулаад явсан. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас уу, эсвэл өөрийнхөө карьераас болсон уу намынхаа талаар идэвхтэй дуугарч эхэллээ. гэсэн үг.

Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 01/325-3 дугаар албан бичгээр “…Ц.Туваан АН-ын 1117237845 дугаар бүхий тамгыг эргүүлэн өгөх шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа ардчилсан Үндсэн дүрэм болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.3.3 дахь хэсгийг баримтлан өргөдөл гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.1, 12.2.3, 19.4.7 дахь хэсгийг баримтлан С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул Ц.Тувааны ашиглаж буй АН-ын тамгыг хүчингүй болгож АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлтий Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргажээ.

Тус газрын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулга 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд 6030 дугаар тоотоор “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд тамга тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг АН-д 2017 оны  гуравдугаар сарын 3-ны өдөр олгосон бүртгэлтэй байх бөгөөд Улсын дээд шүүхээс 2006 оны долдугаар сарын 10-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлийн дугаар 8082001002, регистрийн дугаар 8488916, Содномзундуй овогтой Эрдэнийг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Н.Мөнхтулга бүртгэсэн бичилттэй байна. С.Эрдэнийн хүсэлтэд АН-ын Үндэсний дүрмийн хорооны 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хавсаргаж ирүүлсэн уг тогтоолд АН-ын дарга нь Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.101.4-р заалтын дагуу сонгогдож 5 дугаар бүлгийн 5.12.4.8-д заасны дагуу батламлагдах шинэ дарга эрх үүргээ шилжүүлнэ гэж заасан байх ба тогтоолд нэр бүхий 11 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ...С.Эрдэнийн хүсэлт, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн тус намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт явуулжээ.

Ингээд Ц.Туваанд үлдээсэн тамга хууль ёсоор хүчингүй болчихож байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Б.Дамдиндорж

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
38.91.101.136

АН угаасаа л хогоор дүүрч, хуваалзнуудаар

зочин
3 жилийн өмнө
122.201.24.71

тамгагүй хутагт, тамгайтай хулгайч, ааан?

Цогбадрах Батаа
3 жилийн өмнө
64.119.21.139

Төрхийг харвал ах дүү хоёр шиг төстэй Ярьж байгаа нь тунгаавал хонь чоно буюу. Зайгүй нөхөрлөж явсанаа Монголд бүү хэл,эх дэлхийдээ багтаж орших болвуу? Журмын энэ хоёр эрхэмүүд...! "Хүн" гэж хөгийн ч новш юмаа даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.