СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-12-25

Төсвийн орлого 700 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөлд 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан гэж байна. 

Харин Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж, тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги,

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Татварын алданги, торгуулиас чөлөөлөх ААН-үүдээс уур уурхайн компаниудыг хасах саналтай байна. Татварын бүрдүүлэлтийг эдгээр ААН-үүд голчлон бүрдүүлдэг. Гэтэл далимдуулаад уур уурхайн компаниуд татвараа хугацаанд нь төлөхгүй болчихвол төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Үүнд бүх ААН жигд хамрагдана. . Өмнө нь татварын торгууль, алдангиас хөнгөлөх чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэхэд 356 мянган татвар төлөгч 90 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн байдаг.  

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Өмнө нь буюу 2-9 дүгээр сарын хооронд хэрэгжсэн хуульд “Уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэсэн байгаа. Одоо хэлэлцэж байгаа хуульд мөн адил нэг удаа чөлөөлнө гэсэн байна. Тэгэхээр өмнө нэг удаа чөлөөлөгдсөн ААН-үүдийг одоо хамруулахгүй гэдэг асуудал үүсэх үү. Эсвэл дахин дахин хамрагдаад явах юм уу. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Татварын торгууль, алдангийн асуудал бол нарийндаа хариуцлагын асуудал юм. Тогтоосон хугацаанд ногдсон татвараа төлөх ёстой. Бид энэ цаг үед чөлөөлөлт, хөнгөлөлтөө тодорхой болгочихоод төлөгдөөгүй татварын алданги, татварыг чөлөөлөөд байгаа нь төсвийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөөтэй. 

2020 оны есдүгээр сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл ААН-үүдийг татварын алданги, торгуулиас чөлөөлнө гэж байна. Үүгээр энэ оны жилийн эцсийн тайлангаар татварын маш их дутуу төлөлт гарна.

Түүнийгээ төлөхгүй ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл явах бололцоог энэ хуулиар олгож байна. Дээр нь . Хөнгөлөлт, чөлөөлөлт хангалттай эдлүүлж байгаа учраас үлдсэн бага хэмжээний татварыг цаг хугацаанд нь шахаж, төсвийн орлогыг бүрдүүлэхгүйгээр төлөхгүй байгааг өөхшүүлж болохгүй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ААН-үүдийн татвар төлөх чадвар нь буураад байна. Тиймээс татвараа ногдуулдгаараа ногдуулаад, цаг хугацаандаа төлөөгүй үед алданги тооцохгүй, торгохгүй гэдэг боломжийг энэ хүнд цаг үед ААН-үүддээ олгож байгаа юм. 

Төсвийн орлого үнэхээр бага орж ирж байгаа. 2020 оны төсвийн орлого 700-гаад тэрбум төгрөгөөр тасраад явж байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдал болон сүүлийн хоёр сард тогтоосон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.